Цаг уурын тухай түүхэн хэлэлцээр байгуулав

Цаг уурын асуудлаарх дэлхийн дээд хэмжээний уулзалтад оролцогч 195 орон шинэ ерөнхий хэлэлцээр батлав. Ирэх дөрөвдүгээр сарын 22-нд гарын үсэг зурах уг хэлэлцээр 2020 оноос хойш Киотогийн протоколыг орлох юм.
Дэлхийн цаг агаарын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд туслах учиртай шинэ ерөнхий хэлэлцээр байгуулсан нь “цаг агаарын өөрчлөлттэй холбоотой аюулыг багасгахад эргэлтийн үе болох ёстой” гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мүн хэлсэн байна.
Хүрсэн тохиролцоо чухал болохыг ХБНГУ-ын канцлер Ангела Меркель тэмдэглэжээ. “Бас их ажил хийх хэрэгтэй байгаа ч, энэ нь ирээдүйд олон тэрбум хүний амьдралын аюулгүй нөхцөлийг хангаж чадна гэдгийн итгэл найдвар төрүүлсэн бэлгэлдэл юм” гэж тэр мэдэгдсэн байна.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ч мөн ийм төстэй үнэлэлт дүгнэлт өгчээ. “Манай үеийнхэн цэвэр энергид үндэслэсэн эдийн засгийн зарим давуу талыг л үзэх болно. Энэ нь ажлын байр, мөнгөний хэмнэлт юм. Бид ололт амжилтамьдралд бүрэн хэрэгжихийг амьддаа үзэхгүй, гэвч үүнээс айгаад байх зүйл огт байхгүй” гэж Америкийн төрийн тэргүүний хэлснийг Ройтерс агентлаг иш татсан байна.
Үүний сацуу шинжээчид Парисын цаг уурын хэлэлцээрийг Оросын дипломат бодлогын ялалт гэжмэдэгджээ. Оросын дэлхийн онгон байгалийн сангийн “Цаг агаар, эрчим хүч” хөтөлбөрийн удирдагч Алексей Кокорин ингэж мэдэгдэв. “Энэ нь Оросын дипломат бодлогын ч амжилт хэмээн би бодож байна. Нэгдүгээрт, хэлэлцээр ой модонд их анхаарал хандуулж байгаа бөгөөд энэ нь угаасаа манай байр суурь байсан юм. Хоёрт, Орос улсхөгжингүй болон хөгжиж байгаа бүх орны аль алиных нь хувьд тогтвортой хөгжил, нэгдэл механизм, хамрах хүрээний хэсэгт хэлэлцээрийн олон талт байдлыг хангаж чадлаа” гэж Кокорин хэлжээ.
Хэлэлцээрт нүүрс ус хэрэглэхээс улс орнууд татгалзахыг заагаагүй байна. Нүүрс усны давхар исэл агаар мандалд цацагдахыг ч хязгаарлаагүй. Гэвч бүх улс орон агаар мандалд хорт бодис цацагдах асуудал болон технологийн шинэчлэлийн талаархи үндэсний зорилгоо тодорхойлох ёстой юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ