Эрүүл мэндийн салбарын социалист удирдлага

/...Үргэлжлэл/

ЭМСалбарт хийгдэх суурь шинэчлэлийг ардчиллын үед ч амь тавиагүй хэвээрээ буй социалист маягийн удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалтыг өөрчлөхөөс эхлэх хэрэгтэй.

Эмнэлгийн тусламж-үйлчилгээний чанарыг сайжруулах, хүлээгдэл чирэгдлийг арилгах зорилгоор доорхи ажлуудыг ойрын хугацаанд зохион байгуулах шаардлагатай байна.

Стационарийн эмнэлгүүд рүү чиглэсэн урсгалыг сааруулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулахын тулд:

1.ӨЭМТ-үүд, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн үзлэг, үйлчилгээний бүх хэлбэрийг ЭМД-аас санхүүжүүлж, ӨЭМТ-ийн ЭМД-аас авах санхүүжилтийн нэр, төрлийг нэмэгдүүлэх,

2.Сургууль, цэцэрлэг, үйлдвэр, албан байгууллагуудын эмч нарын хангалт, сургалт, ажил үүргийн хуваарь, эрх үүрэгт ньөөрчлөлт хийх /2-3 цэцэрлэгийн дунд 1 бага эмч эсвэл сувилагч ажиллах эс бөгөөс тэтгэврийн хүмүүсийг ажиллуулах, ажил үүргийн хуваарь нь тодорхой бус, НЭМ-ийн болон урьдчилан сэргийлэх,сургалт сурталчилгааны чиглэлээр ажил зохион байгуулдаггүй, ямар эрхтэй, ямар үүрэг хариуцлага хүлээх нь тодорхойгүй зэрэг дутагдлуудыг арилгах/

3.Сумын ЭМТ-үүдийн хүний нөөцийн хангалт, сургалт, ажиллаж амьдрах орчин нөхцлийг сайжруулах, шаардлагатай оношилгоо-эмчилгээний багаж, тоног төхөөрөмжөөр хангах, туулах чадвар сайтай бүрэн тоноглогдсон автомашинаар хангах /УАЗ -469 машинаас татгалзах/

4.Аймгийн Нэгдсэн эмнэлэг,сум,өрхийн эмнэлэг,хувийн хэвшлийн эмнэлгүүдийг ижил техникийн үзүүлэлттэй оношилгоо-эмчилгээний тоног төхөөрөмжөөр жигд хангах

5.Ачаалал ихтэй нарийн мэргэжлийн, амбулаторийн кабинетуудын тоог нэмэгдүүлэх, кабинет бүрт сувилагч ажиллуулах.

Эмнэлгийн тусламжтай холбоотой алдаа, эндэгдэл,эрсдэл хүндрэлээс сэргийлэх, чанартай тусламж үйлчилгээ үзүүлдэг болохын тулд:

1.Эмнэлгүүдийн эмч, сувилагч нарын тоог нэмэгдүүлэх,эмч, сувилагчийн зохистой харьцааг 1:5 буюу 1:7 болгох /эмчилгээний тасгийн сувилагчид ногдох үйлчлүүлэгчийн тоо хэт их байгаа тул зөвхөн тариа хийх,эмийн захиалга хийх, анхан шатны бүртгэл маягт хөтлөхөд ажлаа чиглүүлж, өвчтөн үйлчлүүлэгчийн асаргаа сувилгаа, НЭМ-ийн сургалт хийх,эмчилгээ асаргааны хяналтын хуудсыг асууж бичих, хүнд өвчтөнд идэвхтэй хяналт хийх боломжгүй байна/

2.Хүнд өвчтөний амин чухал үзүүлэлэлтүүдийг хянах,эрчимт эмчилгээний суурь болон лавшруулсан тусламж үзүүлэх, асаргаа сувилгаа хийх багаж тоног төхөөрөмж, эдлэл хэрэглэлээр хангах,

3.Эмчилгээ оношлогоонд нэг удаагийн эмнэлгийн хэрэгслэлүүдийг өргөн хэрэглэх,

4.Одоо мөрдөгдөж буй өнөөгийн шаардлага үл хангах оношилгоо-эмчилгээний болон эмчилгээ-оношилгооны гардан үйлдлийн удирдамжуудыг өөрчлөх, шинэчлэх,

5.Цаашид баригдах эмнэгийн барилгууднь өвчтөнүйлчлүүлэгч болон эмнэлгийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангасан, тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлсэн, орчин үеийн загвартай байх /аймаг сумуудад 2 давхар эмнэлэг барьсан мөртлөө лифтгүй байдаг, халуун хүйтэн ус, цахилгааны хангамж доголддог/

6.Эм эмнэлгийн хэрэгслэл, тоног төхөөрөмж авах төсвийг нэмэгдүүлэх, тендер зарлаж хямд үнийг сонгодог байдлыг халах,

7.Улаанбаатар хотын дүүргийн эмнэлгүүдэд тусгай нарийн мэргэжлийн /мэс засал, гэмтэл, нүд, чих хамар хоолой, эрүү нүүр, арьсны эмгэгийг эмчлэх/ тасагтай болгон зохион байгуулах,өргөтгөл барих, зарим эмнэлгүүд зориулалтын бус байранд байгааг өөрчилж, зориулалтын, орчин үеийн шаардлагад нийцсэн шинэ барилгатай болгох,

8. Бакалавр зэрэгтэй төгсч байгаа дээд мэргэжлийн сувилагч нарын ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарь, ажиллах журам зэрэг хууль эрх зүйн үндсийг яаралтай бий болгож, бакалавр болон дипломын сувилагч нарын гүйцэтгэх ажил үүрэг, хариуцлагын зааг ялгааг тодруулах шаардлагатай байна.

Орхон аймаг. БОЭТ-ийн эмч Батсүх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ