Налайх дүүрэгт “Цагаан дарь эх бурхан” сүндэрлэлээ

УИХ-ын гишүүн Ж. Батзандангийн санаачлагаар Налайх дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран Цагаан дарь эх бурхныг “Бүс нуурын цогцолбор газар”-т өнгөрөгч амралтын өдрийн морин цагт аравнайлах нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Гандантэгчинлэн хийдийн лам хуврага нар ном хурж, УИХ-ийн гишүүн Ж.Батзандан болон Налайх дүүргийн засаг дарга Х.Болдбаатар нар үг хэллээ. Мөн Налайх дүүргийн ард иргэд, сүсэгтэн олон өргөнөөр оролцсон юм. Дашрамд сонирхуулахад, Бүс нуур нь эмэгтэй хүнд ээлтэй гэх учир эрт үеэсээ эмэгтэйчүүд болон аянчид байгалийн үзэсгэлэнт энэхүү газрыг зорин ирж бурхан тэнгэр, байгаль эхдээ залбирал үйлддэг байжээ. Тиймээс УИХ-ын гишүүн Ж.Батзандан Бүс нуурын арал дээр ийнхүү Цагаан дарь эх бурханаа залсан учиртай юм байна. Цагаан дарь эх бурхныг "Үүдэн чулуу" ХХК-ийн уран бүтээлчид цэвэр байгалийн чулуугаар урлажээ. 



Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ