ХХБ-нд буутай халдсан этгээдүүдийг баривчилжээ

Худалдаа хөгжлийн банкны Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Таван шарын салбарт өчигдөр өглөө 10.00 цагийн орчимд хэсэг хүмүүс халдсан хэрэг гарсан. Тэгвэл тэднийг эрэн сурвалжилсны эцэст өнөөдөр баривчилжээ.

Нүүрээ халхалсан гэмт этгээдүүд банкны ажилтныг өглөө ажилдаа ирэхэд нь араас нь дагаж банк руу орон, буу тулгаж 380 сая төгрөг дээрэмдсэн байна. Тэднийг Өнөр хорооллын орчмоос баривчлах үед мөнгийг үрээгүй байж. Харин дээрмийн үеэр ашигласан буу нь одоогоор олдоогүй байгаа аж. Уг хэргийг 1985, 1992 оны Э болон Б гэх төрсөн ах дүү нар үйлджээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ