Швейцар Отгоо ”Эгшиглэнт чимээ” хамтлагийн багшид 60 сая төгрөг өгөхөө амлав

“Авьяаслаг Монголчууд” шоу албан ёсны эрхтэйгээр Монгол HD ТВ амжилттай зохион байгууллаа. Тус телевизээс явуулж байгаа энэхүү шоу олон нийтийн сайшаалд нийцэж, хүн бүр л ам сайтай байсаар бүх Монголчуудыг байлдан дагуулсан. Тус тэмцээнээс шилдэг 8 оролцогч шалгарч үлдэж өчигдөр буюу өнгөрсөн бямба гаригийн орой 100 саяын эзэд болох шилдэг оролцогчыг тодруулсан. Энэхүү шоуны эцсийн шатанд Дархан хотын Жамъянхорлоо багшийн шавь нар хөгжимчин хүүхдүүд болох “Эгшиглэнт чимээ” хамтлаг түрүүллээ.

Ард түмний саналаар тэргүүлсэн тус бяцхан хөгжимчид 100 саяын эзэд болж үндэсний хэмжээний авьяастан боллоо. Мөн өчигдөр цахим ертөнцөд “Авьяаслаг Монголчууд” шоугаар амьсгалж байсан бөгөөд энэ дунд “Эгшиглэнт чимээ” хамтлагийн бяцхан авьяастнуудад нэгэн эрхэм 60 сая төгрөг өгөхөө мэдэгдсэн. Тодруулбал, Биенесийн хүрээнд Швейцар Отгоо нэрээр алдартай Д.Отгонжаргал хэмээх эрхэм тус хамтлагийн багшид хувийн зүгээс 60 сая төгрөг өгөхөө амлаж байгаагаа цахим хуудаснаа мэдэгдсэн юм.

Ямартай ч 100 саяын эзэд болсон өхөөрдөм бяцхан хүүхдүүд ард түмний гавьяат багш Жамъянхорлоо нар нийтдээ 160 саяын эзэд боллоо. Ард түмний санал, авьяас билигээрээ сонгогдсан та бүхэндээ цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ