Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

12 дугаар сарын 15-ны Мягмар гарагт:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:


Хэлэлцэх асуудал:

  • Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Засгийн газар 2015.07.09-ний өдөр Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • "Аудитын сэдэв батлах тухай” байнгын хорооны тогтоолын төсөл.


2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:


Хэлэлцэх асуудал:

  • Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын тайлан;
  • Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журамд өөрчлөлт оруулах эсэх асуудал.


3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:


Хэлэлцэх асуудал:

  • Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын 3 гишүүн 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ