Гэмт хэрэгтнүүдийг үйлдэл дээр нь барьжээ

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 25 дугаар байрны ... тоотод 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 11 цагийн үед цонхоор нь хулгайч орсон үйлдлийг цагдаагийн алба хаагчид таслан зогсоож, баривчиллаа.
Сэжигтэн нь урьд өмнө нь 7 удаагийн ял шийтгэлтэй Н гэгч байсныг тогтоон, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Өнгөрсөн 12 сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Хасбаатарын гудамж иргэн Б-ийн АОС-д цонх хагарлаа гэсэн дуудлагыг иргэд цагдаагийн байгууллагад өгснөөр тус дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн Бугат-113 чиглэлийн алба хаагч болох д/ч А. Отгонбаатар а/а Т.Ууганбаяр нар шуурхай ажиллаж, цасны мөрөөр хажуу айлын машины хучлаганы доороос Чингэлтэй дүүрэгт оршин суудаг гэх тодорхой эрхэлсэн ажилгүй, урьд өмнө нь хулгайн хэрэгт 11 удаа шалгагдаж, 7 удаагийн ял шийтгэлтэй, Өршөөлийн тухай хуулиар сая суллагдсан Б гэгчийг халуун мөрөөр нь барьж саатуулан холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгсөн байна.


Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Э.Б нар нь 2015 оны 12 дугаар сарын 4-нөөс 6-нд шилжих шөнө 00 цагийн үедгэртээ харих замдаа сэжиг бүхий 2 этгээдэд гар утас, мөнгө, бусад эд зүйлсээ дээрэмдүүллээ гэсэн мэдээлэл иржээ. Энэ дагуу Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагчид гэмтнүүдийг шуурхай эрэн сурвалжлан баривчилж, гэмт этгээд Ц.Э.Н нар болохыг тогтоон, сэжигтнээр холбогдуулан шалгаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ