"Бугат Алтайн" ХХК-ийн нэрэмжит тэмцээн болов

Нийслэлийн БЗД-ийн 79-р сургууль "Бугат Алтайн" ХХК-ийн нэрэмжит тэмцээнийг энэ сарын 12, 13-нд зохион байгууллаа. Уг тэмцээн 7-12 дугаар ангийнхны хооронд болж, эмэгтэй, эрэгтэй тус бүр 24 багийн 336 тамирчид оролцлоо. Тэмцээнийг нээж сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэ, мөн "Бугат Алтайн"компанийн менежер Б.Оюунхүү үг хэллээ. Нээлтийн үеэр тус сургуулийн захирал, сургалтын менежер, багш, сурагчдын зөвлөл болон "Бугат Алтайн" компанийн менежер нар нөхөрсөг тоглолт хийж Ш.Болор-Эрдэнэ ахлагчтай баг тамирчид хожжээ. Тэмцээний шагнал хүртсэн баг тамирчид:
Эрэгтэй алтан медаль- 12Д, Мөнгөн медаль-12А, Хүрэл медаль - 11Д
Эмэгтэй алтан медаль-11Б Мөнгөн медаль-12А Хүрэл медаль- 11 А хүртэв.
Шилдэг довтлогч- эрэгтэй Алтанхуяг, Эмэгтэй шилдэг довтлогч- Бадамгэрэл
Алсын зайн шидэлтийн аварга-эмэгтэй Золбоо. Эрэгтэй Өрнөхбаяр
Нийлбэр дүнгээр цомыг 12А анги
Хосын тэмцээнд- 11Б ангийн Тэмүүлэн, Болор Эрдэнэ
Шилдэг хөгжөөн дэмжигч ангиар- 12В тус тус шагнал хүртэж тэмцээн өндөрлөлөө.




СЭТГЭГДЭЛ БИЧИХ