Үс засалтын “трэнди” санаанууд

Шинэ жилийн баярын үдэшлэгүүд үргэлжилж байна. Та шинэ оноо угтах баяртаа шинэлэг байхыг хүсч байгаа биз дээ. Тэгвэл үүнд үсний засалт чухал үүрэгтэй. Үсээ ямар загвараар засуулахаа хараахан сонгоогүй байгаа бол та өөрийн даашинз, гоёлдоо тохируулан дараах загваруудаас сонголтоо хийгээрэй. Үс сайхан бол зүс сайхан.
1. Шүүлжээстэй засалт. Энэ жилийн үсний гол трендээр сүлжсэн үс тодорчээ.
2. Том долгио. Та баярын үдэш энэ төрхийг сонгохоор шийдсэн бол хамгийн гол нь үсээ далий хувааж, өтгөн ба том долгионтой болгоорой.
3. Арагш самналт. Энэхүү засалт нь энгийн хэрнээ хүчирхэг, орчин үеийн, дэгжин бүсгүйн төрхийг гаргана.
4. Содон шуулт. Бүх үсээ дээш овоолох, эсвэл хагас үсээ унжуулж хагасыг нь овоолох, үсээ сүлжиж байгаад овоолох гээд олон сонголт бий. Та өөрөө ч шинэлэг содон зангилааг зохиож болно шүү.
5. Үсний аксесуар. Дизайнерууд аксесуарыг сонгохыг зөвлөж байна. Энгийн атлаа загварлаг төрх бүтээхийн тулд хамгийн гол нь аксесуараа хэтрүүлэхгүй байх нь чухал.
Мөн доорх сонголтыг танд үлдээе. Хамгийн гол нь таны үс засалт нүүрний хэлбэрт тохирсон байх ёстой гэдгийг сануулж байна. Эцэст нь таны зүүсэн гоёл, өмссөн даашинз, шаахай бүгд хосолсон бол та энэ үдэшлэгийн хатан хаан болно гэдэгтээ бүү эргэлзээрэй.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ