Энэ өдөр Кристиан Диор Парист загварын ордноо нээж байжээ

1946 оны арванхоёрдугаар сарын 16-нд41 настай Кристан Диор 85 ажиллагчтай, гарааны 6 сая франкийн хөрөнгөбүхий загварын ордныг Парис хотод нээжээ.1947 оны хоёрдугаар сарддомогт загвар бүтээгчийнанхны бөгөөд хамгийн алдартай цуглуулгыг үзүүлсэн байна. Дур булаам сайхан бүсгүйчүүд бэлхүүсээрээ нарийхан даашинз өмсөж, цээж түрэн алхалж байжээ.Диорын “үзэсгэлэнт хатагтайн” дүр төрхдайныхэцүү цаг үеийнхэв загвараас эрс ялгагдаж байсан байна. «Harper's Bazaar» сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Кармел Сноу Диорын бүтээлийг “Шинэ дүр төрх” хэмээн нэрлэж байжээ.Загварын хувцасны цуглуулга ер бусын амжилттай болж, удалгүйхааны гэр бүлийн гишүүдээс аваад, голливудын одод хүртэл хамгийн баян, нэр алдартай үйлчлүүлэгч бүсгүйчүүд Диорын хувцасыг өмсөхийг хүсдэг болжээ.

Мөн тэр жил Диор үнэртний «Christian Dior Parfum» брэндийг гаргасан байна.Дизайнчанхны үнэртнээ “Мисс Диор” гэж нэрлэжээ.1948 онд компани Нью-Йорктзагварлаг хувцасны жижиг дэлгүүр нээж, харин дараа жил ньамерикийн зах зээлд өөрийн нэхмэл эдлэлийг бордуулах сүлжээ байгуулсан байна. 1952 онд «Christian Dior Models Limited» пүүсийнЛондон хотын салбарыг нээжээ. Бүр нэг жилийн дараа компани үйл ажиллагаагаа Мексик, Канад, Куба, Италид явуулах болсон байна. Өнөөдөр францын загварын «Christian Dior» ордон хувцас, үнэртэн, гоо сайхны хэрэгсэл, аксессуар, оймс, дотуур хувцас болон арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм.Компанийн борлуулалтын эргэлт жилд 20 тэрбум гаруй еврод хүрч, ажиллагсдын тоо 76 мянга гаруй болжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ