СЭЗДСургууль Баклаврын зэрэг олгох цахим-ухаалаг эчнээ сургалтад оюутан элсүүлнэ

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ДЭЭД СУРГУУЛЬБАКАЛАВРЫН ЗЭРЭГ ОЛГОХ ЦАХИМ-УХААЛАГ БОЛОН БЯМБА ГАРГИЙН ЭЧНЭЭ СУРГАЛТАД ОЮУТАН ЭЛСҮҮЛНЭ2015-2016 оны хичээлийн жилийн II улиралдтус сургуулийн бакалаврын зэрэг олгох Цахим-ухаалаг болон Бямба гаргийн эчнээ сургалтад эдийн засгийн бус дээд буюу санхүү, эдийн засгийн дунд боловсролтой иргэдийг доорх мэргэжлээр элсүүлнэ. Үүнд:· Нягтлан бодох бүртгэл· Санхүү· Бизнесийн удирдлага

Цахим-ухаалаг эчнээсургалтад хамрагдахыг хүссэн хүмүүс 2016 оны 1-р сарын 14-ийг хүртэл @ife.edu.mn">admissions.ife.edu.mnхаягаар орж,анкет бөглөж илгээнэ.

Дор дурдсан бичиг баримтыг файлаар хавсарган явуулсан байх шаардлагатай. Үүнд:

  1. Чээж зураг- 3х4 хэмжээтэй, сүүлийн 6сарын дотор авахуулсан, цагаан фонтой, нягтрал сайтай зураг байх;
  2. Диплом, хавсралтын хуулбар;
  3. Иргэний үнэмлэх, түүнтэй дүйцэх баримт (гадаад паспорт, жолооны үнэмлэх, тухайн орон нутгийн ИБМ-ийн байгууллагаас олгосон гэрэл зураг бүхий орлуулах түр баримт);

Жич: Цахим-ухаалаг эчнээ сургалтад ашиглагдах техникийн (гар утас, таблет, компьютер г.м) болон интернэтэд саадгүй холбогдох нөхцөлөөр хангагдсан байх шаардлагатай.

Элсэлтийн шалгалт: Цахим-ухаалаг эчнээ сургалтын элсэлтийн шалгалт нь эсээ бичих бөгөөд тус сургуулийг сонгон суралцах болсон шалтгаанаа 800-1000 үгт багтаан, итгэл үнэмшилтэйгээр, хэл найруулга, үсэг болон дүрмийн алдаагаа сайтар нягтлан бичвэл зохино.

Бямба гаргийн эчнээ сургалтад элсэхийг хүссэн иргэдийг 2016 оны 1-р сарын 11,12,13-ы өдрүүдэд СЭЗДС-ийн 210 тоот өрөөнд 10-17 цагийн хооронд бүртгэнэ.

Бүртгүүлэхээр ирэхдээ www.ife.edu.mn хаягаар орж хөтөлбөрийн элсэлтийн зарлалд буй анкетийг бөглөн @ife.edu.mn">burtgel @ife.edu.mn хаяг руу илгээсэн байх шаардлагатай ба дор дурдсан материалыг эх хувиар нь авчирна.Үүнд:

1. Иргэний үнэмлэх, түүнтэй дүйцэх баримт (гадаад паспорт, жолооны үнэмлэх, тухайн орон нутгийн ИБМ-ийн байгууллагаас олгосон гэрэл зураг бүхий орлуулах түр баримт);

2. Их, дээд сургууль, коллеж, техникум төгссөн дипломын эх хувийгнотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт;

3.3х4 хэмжээтэй өнгөт чээж зураг 3 хувь;

4. Элсэлтийн шалгалтын хураамж 10 000 төгрөг зэрэг болно.

Элсэлтийн шалгалт: Бүртгүүлсэн хүмүүс 1-р сарын 16-д ерөнхий мэдлэгийншалгалтад орно. Энэ шалгалт50 хувь нь математикт суурилсан, 25 хувь нь улс төр, эдийн засаг, хууль эрх зүй,25 хувь нь англи хэлний мэдлэгийг шалгахагуулгыг багтаасан байна.

Жич: Цахим ухаалаг эчнээ сургалтын хичээл 1-р сарын 16-д, Бямба гаргийн эчнээ сургалтын хичээл 1-р сарын 30-д тус тус эхэлнэ.

Харилцах утас: 70150261, 70008079, 94001199, 99869920, 99058835, 99071704, 99110136

Улаанбаатар хот, 13381,

Энхтайваны өргөн чөлөө 5,

Шуудангийн хайрцаг УБ-49, А байр 208, 208А, С байр 101, 501 тоот өрөө, СЭЗДС, веб: www.ife.edu.mn,

СЭТГЭГДЭЛ БИЧИХ