Захиагаар дамжуулж томчуудыг ухааруулна

Замын цагдаагийн газар, Монголын сурагчдын холбоо хамтран энэ сарын 30-наас эхлэн “Замын цагдаагийн инээмсэглэл” хөтөлбөрийг 14 хоногийн хугацаатай зохион байгуулахаар боллоо. Замын цагдаагийн алба хаагчид энэ хугацаанд замын хөдөлгөөнд оролцогч нарт инээмсэглэлээр бэлэг барихаас гадна хөтөлбөрийг дэмжиж буй оролцогч нарт “Smile” наалтыг тээврийн хэрэгсэл дээр нь нааж, дэмжсэн гарын үсэг зуруулах юм. Мөн аяны хүрээнд замын хөдөлгөөнд оролцож буй эцэг, эхчүүдэд хүүхдээр дамжуулан 30000 захидал хүргэх бөгөөдхүүхдийн хүсэл мөрөөдлийг томчуудад ойлгуулах, замын хөдөлгөөнд оролцогчдыг бие биенээ хүндэтгэхийг уриалах, соёлтой боловсон харилцааг бий болгох утгатай байх аж.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ