Кейт Миддлтоны шүтэн бишрэгчид цочирдов

Хоёр хүүхэд төрүүлж, нийгмийн амьдралд идэвхитэй оролцож байдаг нь нэгэнт мэдрэгдэж, Кейт Миддлтон бие эрүүл сайхан бүсгүйгээс ядруу царайтай гэрийн эзэгтэй болжээ.Тийнхүү саяхан Кембрижийн гүнж гадаад төрхөөрөө шүтэн бишрэгчдийнхээ сэтгэлийг гонсойлгосон байна.
Папарацци нар түүнийг дэлгүүр хоршоогоор юм цуглуулж явахад нь отож байгаад зургийг нь татаж амжжээ. Зургууд нийгмийн сүлжээнд тавигдмагц л, хунтайж Уильямын гэргий удахгүй болох баярын өмнө ерөөс тийм ч аз жаргалтай биш, харин ядарсан царайтай, ядруу харагдаж байсныг хүмүүс анзаарсан байна. Тэр ч байтугай 33 настай гүнжийг 40 хүрсэн хэмээн хэлж болно, өдрийн цагаар таарамжгүй нүүрний будаг хэрэглэснээс маш муухай харагдаж байна гэж хүртэл бичжээ. Зарим нь Миддлтон дахин бие шалтгаантай болсон байх хэмээн таамаглаж, тиймээс жирэмсний хордлоготой эмэгтэйчүүд ийм ядрангуй царайтай харагддаг гэцгээж байна.


С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ