Бясалгал нас уртасгадаг гэж биологчид үзэж байна

Бясалгалаар хичээллэдэг хүмүүст ДНК-гийн түвшинд ямар өөрчлөлт гардагийг АНУ-ын судлаачид ойлгож авахаар шийджээ. Бясалгал эсийн хөгшрөх үйл явцыг удаашруулж байсныг судалгаа харуулсан байна.
Бясалгал нь хромсомуудын төгсгөлд байрладаг теломерт шинэ шинэ молекул нэмдэг теломеразын хоёр генийн илэрхийллийн түвшинг дээшлүүлжээ. Теломерүүдийн уртаас наслалтшалтгаалдаг юм.
Өмнөх хэд хэдэн судалгааны дүнгээс үзэхэд, бясалгалньцус харвах, зүрхний шигдээс авах болон зуурдаар нас барах эрсдэлийг бууруулдаг байна. Цусны даралт ихэсдэг 48 эрэгтэй, эмэгтэй хүн шинэ судалгаанд оролцжээ. Тэдний тал нь бясалгалаар хичээллэж, анагаах ухааны талаар лекц сонссон байна. Бусад нь амьдралын хэв маягаа өөрчлөх, жишээ нь жингээ хасах, биеийн тогтмол идэвхитэй байдалд байх, давсны хэрэглээг багасгах, согтууруулах ундааг тааруулж хэрэглэхэд анхаарлаа төвлөрүүлж байжээ.
16 долоо хоногийн дараа хоёр бүлгийн сайн дурынхны артерийн даралт нэлээд буурсан байна. Үүнээс гадна, тэдний теломеразын генүүдийн идэрхийллийн түвшин дээшилжээ. Стрессийн түвшинг бууруулснаар зүрх-судасны системийг сайжируулда арга механизмыг оллоо гэж эрдэмтэд үзэж байгааг MED daily порталд бичсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ