"Татар"-ынхан тараагүй

“Татар”-ынхан фэйсбүүк хуудастаа ”Бид энэ удаа нийгмийнхээ өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж, сайн сайхан зүйлсийг хэрэгжүүлнэ. Ингэхдээ биднийг дэмжигч та бүхэнтэйгээ хамтран хэрэгжүүлнэ ээ. Татар хамтлагтай нэгдэнэ гэж найдаж байгаа шүү” гэжээ. Хамтлагийг тарсан гэх яриа гараад нэлээд хугацаа өнгөрсөн. Энэхүү яриаг хамтлагийн гишүүд ийнхүү няцааж буй бололтой. "Татар" хамтлагийн арван жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд ойдоо зориулж тоглолт хийхээр бэлтгэл ажлаа хийж байгаа гэнэ шүү.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ