52 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж амийг нь аварчээ

ОБЕГ-т өчигдөр арваад галын дуудлага иржээ. Тухайлбал Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн гудамжинд иргэн Н-ын 5 ханатай гэр, 3х4 метрийн хэмжээтэй амбаарын хамт шатаж нурсан байсныг цасаар дарж унтраажээ. Мөн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол Ногоон хотхонд таван давхарт хоёр өрөө байранд эд хогшил шатаж байсныг шуурхай ажиллан унтрааж Аврах шуурхай салбарын тасаг долоон иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, байрны оршин суугч 52 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж амийг нь аварчээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ