Чойжин ламын сүм музейг сэргээн засварлана

Чойжин ламын сүм музейг сэргээн засварлахаар болжээ. Музейн ханын хэсгүүдийн ялзарч, нурж, элэгдэж муудсан хэсгийг шинэчлэх бөгөөд хэрмийн анхны технологи, материалаар үлдээж болох тодорхой хэсгүүдэд бэхжүүлэлт хийж, төрх байдлаар нь хадгалж үлдээхийг чухалчилж байгаа аж. Сэргээн засварлалтын асуудлыг салбарын сайд Ц.Оюунгэрэл холбогдох хүмүүстэй уулзаж шийджээ. Уг музейг 1960-аад он, 1988 он, 2012 онд сэргээн засварлаж байжээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ