Жирэмсний хугацаандаа коланаас татгалз

Хөл хүнд болон, жирэмсэн болохоор зэхэж байгаа бүсгүйчүүдэд хориотой хоол хүнс нэлээд олон байдаг. Жирэмсний хугацаанд эхчүүд аль болох эрүүл хүнс хэрэглэж байснаар өөрийн болон хүүхдийн эрүүл мэндэд оруулж буй томоохон хувь нэмэр болох юм. Хүүхэдтэй болохыг зэхэж байгаа хүмүүм үр тогтохоос гурван долоо хоногийн өмнөөс эхлэн тусгай хоолны дэглэм барих ёстой.

АНУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаагаар жирэмсний хугацаанд ердөө ч хэрэглэж болохгүй зүйлсүүд кока кола ундаа дээгүүрт бичигдсэн байна. Колауух нь цусыг чихэршүүлэх индекс өндөрссөнөөс болоод ундаа уусны дараа глюкозын сийвэнгийн хариу үйлдэл үүсч, улмаар бета-уургийн үйл ажиллагааг алдагдуулдгийг эрдэмтэд дурджээ. Үүнээс гадна, хийжүүлсэн их хэмжээний сахар хэрэглэх нь инсулин ялгаруулдаг нойр булчирхайн бета-уургийн үйл ажиллагаа өөрчлөгдөхөд хүргэдэг байна. Тиймээс хүүхэд тань гэдсэндээ байхдаа лсахарын харшил буюу диатизтай төрөх магадлал өндөрсдөг ажээ.

Дашрамд хэлэхэд та хүссэн хүйснийхээ хүүхэдтэй болохыг хүсвэл идэж байгаа хоол хүнсээрээ үүнийгтохируулах боломжтой. Хоолны дэглэмийг барьж чадвал хүсэл мөрөөдөл болсон хүү юмуу охин төрүүлэх боломж 80%-иар биелэх магадлалтай гэнэ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -6 хэм. Үүлшинэ
Уржигдар 08 цаг 16 мин