2016 оны таагүй таамаглал

Ган гачиг болж, Меркель огцорч, АНУ-д хямрал нүүрлэнэ.
2016 онд дэлхийн эдийн засаг ямар ямар сорилттой тулгарч мэдэхийг Bloomberg агентлаг таамаглаж байна.
12 дугаар сар бол өнгөрч байгаа оны дүнг гаргаж, ирэх оны таамаглал дэвшүүлдэг үе. Bloomberg агентлаг таагүй таамаглалын жагсаалтыг уламжлалт ёсоор гаргажээ. Эдгээр таамаглалын хэрэгжих магадлал шалихгүй ч, үйл явдлын өрнөлтийн тодорхой нөхцөлд аль ч таамаглал нь дэлхийн эдийнзасгийг орвонгоор нь эргүүлж мэдэх юм. Олон арван эдийн засагч, улс төр судлаач, дипломатчийн (хуучин болон одоо ажиллаж байгаа) санаа бодлыг үндэслэн ийм таамаглал дэвшүүлж байна.
Тийнхүү Bloomberg агентлагийн үзэж байгаагаар, 2016 онд дэлхийдэдийн засгийн ямар ямар донсолгоо нүүрлэж байгаа тухай оросын АиФ.ru сайтад бичжээ.
Террористууд нефтийн үнийг өсгөнө
Одоо нэг баррель нь 40 ам. доллараас доош ороод байгаа нефтийн үнээнэ түүхий эдийг экспорлогчдын хувьд боломжийн 100 ам. доллараас давахгүй хэмжээндбуцаж орно.“Исламын улс” бүлэглэлийн... хүчинд ийм өсөлт гарч мэднэ. Хэрвээ террористууд Ойрхи Дорнодын нефтийн томоохон объектуудад халдвал, үнэ ханш өснө. Дэд бүтэц алдагдвал “хар алтны” олборлолтын хэмжээ унаж, түүхий эдийн нийлүүлэлт буурч, хомсдол үүснэ.
Венесуэл, Алжир зэрэг Нефть экспортлогч улсуудын байгууллагын (ОПЕК) гишүүн орнуудад улс төрийн эргэлт гарвал энэ нь газрын тосны зах зээлийг сэргээж мэдэх өөр бусад хүчин зүйл болж болох юм гэж Bloomberg агентлаг дурдсан байна.
Хориг арга хэмжээг цуцлана
“Исламын улс” бүлэглэлийн эсрэг Оросын хийж буй тэмцэл 2016 онд үр дүнгээ өгнө. Сирийн байдлыг зохицуулах ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний төлөвлөгөө Оросын хувьд таатай байдлаар өрнөж, ингэснээр Европын холбоо (ЕХ) руу чиглэсэн цагаачдын урсгал зогсоно гэж Bloomberg агентлаг таамаглаж байна. Энэ нь Орос болон ЕХ-ны байр суурийг ойртуулж, Германы канцлер Ангела Меркель оросын эсрэг хориг арга хэмжээг сулруулж болох юм. Үүний хариуд ОХУ Хуучин тивийн орнуудын эсрэг авсан хүнсний хориг арга хэмжээгээ цуцлана.
Хоёр талын хориг арга хэмжээг цуцлах нь Орос, ЕХ-ны эдийн засгийн байдалд таатай нөлөөлнө. Үүнээс гадна, ОХУ Ойрхи Дорнодод нөлөөгөө нэмэгдүүлэх болно.
Европын бүс Грекгүй, Герман улс Меркельгүй үлдэнэ
Хэрвээ Сирид Оросын хүч чармайлт ЕХ руу дүрвэгсдийн урсгалыг зогсоож чадахгүй бол, тус холбоо цагаачдын ноцтой хямралтай тулгарч, улмаар Парис хотынх шиг террорын халдлага Хуучин тивийн хотуудад давтагдвал, улс төрийн хямрал болж даамжирна. Тэгвэл Ангела Меркель хугацаанаасаа өмнө огцорно. Европт үндсэрхэх үзэлт санаа бодол, үүний хамтаар “барууныхан”, түүний дотор цагаачдын урсгалыг зогсоохын тулд хилийг хаахаар амлаж байгаа францын “Үндэсний фронт” намын удирдагч Марин Ле Пений нэр хүнд өснө.
Цагаачид бол Хуучин тивийн цорын ганц асуудал биш. Грекийн өрийн хүндрэлийн асуудал тус орныг еврогийн бүсийн бүрэлдэхүүнээс гарахад хүргэнэ. Энэ хэрэг явдал валютын холбоог нурааж мэднэ гэж Bloomberg агентлаг үзэж байна.
Орос, Иран хамтдаа АНУ-ын эсрэг
Орос, Иран хоёр зөвхөн улс төр, эдийн засгийн талаар нягтхамтран ажиллаж байгаа төдийгүй, АНУ-ын хориг арга хэмжээний хариуд оросын хакерууд Ираны мэргэжил нэгтнүүдтэйгээ нийлж, америкийн санхүүгийн секторт халдаж болохыг Bloomberg үгүйсгэхгүй байна.
Ийм халдлага нь өргөн цараатай эмх замбараагүй байдалд хүргэж, улмаар АНУ-ын санхүүгийн тогтолцоо болон эдийн засагт итгэх итгэлийг алдагдуулж, долларын ханш унаж, Холбооны улсын нөөцийн систем (Төв банк) хүүний хэмжээг нэмэгдүүлэхээс удтал татгалзахад хүрнэ.
Трампялж – АНУ хямрана
Зөвхөн орос-ираны хакеруудын бүлэг америкийн эдийн засгийн тогтвортой байдалд аюул учруулаад зогсохгүй нь. Ялангуяа лал шашинтан болон мексикчүүдийн талаар цагаачлалын хатуу бодлого баримтлахаар амлаж байгаа бүгд найрамдах намын Дональд Трамп ерөнхийлөгчийн сонгуульд ялвал, АНУ-д хямралын шинэ давалгаа үүсгэж мэднэ. Тэр амлалтаа биелүүлж, Мексиктэй залгаа хилд төмөр бетонон хана босгож, түүнчилэн хилийг хянахаар олон арван мянган дрон хөөргөнө. Үүний зэрэгцээ Трамп АНУ-ын цэргийн хүч чадлыг сэргээх бодолтой байгаа юм.
Тэр сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр татварын шинэтгэл хийх тухай ярьж байгаа бөгөөд энэ шинэтгэл нь хувийн компаниудын зах зээлийг бужигнуулахаас өөр юунд хүргэхгүй. Ингэснээр АНУ долларын ханшны уналттай тулгарч, энэ нь алт болон газрын тосны үнэ өсөхөд хүргэнэ.
Ган гачиг үнийг өсгөж, хямралыг гааруулна
Тухайлбал, хүлэмжийн хий агаарт цацагдах нь эрчимтэй ихэссэнээс үүдсэн дэлхийн экологийн таагүй байдал жилийн дундаж температурыг нэмэгдүүлж, улмаар нийт гарагийн хэмжээнд өргөн цараатай ган гачиг, үр тарианы алдагдалд хүргэнэ. Ерөөс ундны усны хомсдолтой байдаг Африк тивийн орнууд илүүтэй хохирно. Тухайлбал, аагим халуун, ган гачиг Замби, Зимбабве зэрэг орны усан цахилгаан станцыг зогсоож мэднэ.
ЕХ болон Америкийг ч сөрөг үр дагавар тойрч гарахгүй. Засгийн газар онц байдал зарлахад хүрч мэдэх тийм хатуу өвөл АНУ-ыг хүлээж байна. Усан үзмийн ургац алдагдсанаас бодоод Европыг дарсны үйлдвэрлэлийн уналт хүлээж байна.
Ган гачигаас болоод хөгжиж буй орнуудад хүнсний бүтээгдэхүүний үнэ өсч, хямрал гүнзгийрнэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ