Хорт хийнд хордсон гурван хүн амиа алджээ

СХД-ийн 32-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг Гранд Повер компанийн нүүрсний хийн үйлдвэрт өнгөрсөн баасан гарагт 11 иргэн хорт хийнд хордсон хэрэг гарчээ. Харамсалтай нь эдгээр иргэдийн 23-39 хүртэлх насны гурван иргэн газар дээрээ амиа алдсан байна.

Хэргийн газарт НОБГ-ын Аврах ангийн есөн албан хаагч ажиллаж, хийнд хордсон найман иргэнийг эмнэлэгт хүргэснээс гурав нь өөрсдийн хүсэлтээр эмнэлгээс гарсан бол бусад нь Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь сайжирсан гэлээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ