Гадаад хүний монгол хэлний түвшин тогтоох шалгалт авна

Монголын түүх, хэл, соёл, нийгэм, эдийн засаг, улс төр, уламжлалт мэдлэг ухааныг судлах, монгол судлалыг дотоод, гадаадад тогтвортой хөгжүүлэх асуудлыг бодлогоор дэмжих чиглэлээр Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлөөс тодорхой төлөвлөгөө боловсруулж, БСШУЯ үе шаттай хэрэгжүүлж байна.
2015 онд монгол судлалыг дэмжих үйл ажиллагааны төлөвлөгөөнд гадаад хүний монгол хэлний түвшин тогтоох онлайн шалгалтыг боловсруулах ажлыг тусган баталжээ.
Гадаад хүний монгол хэлний түвшин тогтоох онлайн шалгалтыг бий болгосноор манай улсын их дээд сургуульд элсэн суралцахыг хүсэгч гадаадын иргэн дэлхийн аль ч өнцгөөс цахим орчинд шалгалт өгч, мэдлэгийн түвшнээ тогтоолгох боломж бүрдэнэ. Цаашид уг шалгалтыг улам боловсронгуй болгож, гурван түвшин бүхий иж бүрэн шалгалтын сан бүрдүүлэхээр төлөвлөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ