Тархигүй франц эр

50 настай франц эр тархигүй мөртлөө амьд яваад байдаг. Гэсэн ч түүний бие тун сайн гэнэ.

Калифорнийн Солкийн хүрээлэнгийн генетикийн лабораторихүний тархины эсийг ургуулж чадсан тухай сүүлчийн мэдээтэй холбогдуулан эрдэмтэд ер нь хүнд тархи ерөөс аль хэр хэрэгтэй бэ? гэсэн асуултыг дахин дахин тавьж байна.

Одоо болтол дэлхийн эмч, эрдэмтдийн учрыг нь бүрэн тайлж чадаагүй Францын жирийн нэг төрийн албан хаагч Матье Р-т тохиолдсон явдал ингэж бодох шалтаг болжээ.

Үнэндээбол түүнийгхэрэг дээрээ уураг тархигүй гэдгийг тун санаандгүй илрүүлэх хүртэл тэр жирийн л хүнд тооцогдож байсан (өөрөө ч тэгж үздэг байж) аж. Нарийндаа бол, тархи байдаг ч, энэ нь маш өчүүхэн учир, түүнийг тархигүй гэж хэлж болохоор.

Хар нь франц эрийн толгой дахь ус

Харин 2007 онд тэгэхэд 44 настай байсантэр хөл өвдөөд байна гэж эмчид хандсаны дараа бүх зүйл тодорхой болжээ. Сүүлийн хоёр долоо хоногт эвгүй мэдрэмж төрөөд байна гэж тэр хэлсэн аж.

Үзлэг хийж, хөлд нь эхний шинжилгээ хийсэн ч онцын зүйл илрээгүй учир, эмчтүүнийг бүрэн шинжилгээ хийлгэхийг зөвлөсөн байна. Тэгээд толгойд шинжилгээ хийх ээлж болоход эмч нар бүр мэл гайхаж орхижээ. Юу гэвэл, тэр эр маш жижигхэн тархитайг сканерын зураг харуулсан байна. Тэр ч байтугай, эхлээд мэргэжилтнүүд тархи байгаа эсэхийг ч олж харж чадаагүй аж.

Хэвийн нөхцөлд тархиндэргэлдэж, цаашид цусны системд ордог нугасны шингэн гавлын ясыг бараг тэр чигт нь дүүргэж, уураг тархинд багаахан зай үлдээсэн нь сүүлд тодорхой болжээ.

Хаанаас ийм их шингэн бий болсон хэрэг вэ? Хүүхэд байхдаа тэр тархи усжих өвчний эмчилгээ хийлгэж байсанбайна. Энэ өвчин нь тархинд илүүдэл шингэн хуримтлагдсантай холбоотой юм.Тэгэхэд эмчилгээ амжилттай болж, хэсэг хугацааны дараа тэр хүүхэд насныхаа асуудлыг ор тас мартжээ.

Гэвч олон жилийн дараа мань эрийн зүүн хөл өвдөж, тэнцвэр муутай болсон байна.

Тийнхүү эмч нарнайман жилийн турш энэ сонин өвчтөний учрыг олох гэж ядсаарбайгаа ажээ.Тэр яагаад ийм тархитай болсон(тархи устах өвчний улмаас) ньодоо эмч нартойлгомжтойч,тэгэхлээр тэр өнгөрсөн он жилүүдэдяахлаарааийм тархитай амьд яваад байв аа? гэдэгнь ойлгомжгүй байна.

Харин энэ бол хэвийн уураг тархи

Харин тэр хэвийн сайхан амьдарч ирснийг хэлэх хэрэгтэй. Түүний мэдрэлийн болон сэтгэцийн хөгжил хэвийн байж. Өвчний түүх ч мөн ялгаагүй.Франц эр гэрлээд олон жил болж байгаа бөгөөд хоёр хүүхдийн эцэг гэнэ.Хүүхдүүд нь хэвийн тархитай бөгөөд үе тэнгийнхнээсээ юугаараа ч ялгагддаггүй байна. Тэгэхлээр, энэ өвчин удамшдаггүй хэрэг.

Хэрвээ мань эрийн хөл өвдөж зовоогоогүй бол, түүний толгойны ихээхэн хэсэгуураг тархи биш, харин шингэнээр дүүрснийг хэн ч мэдэхгүй байх байсан хэрэг.

Түүний оюуны чадамжийн коэффициент (IQ) 75, ярих чадамж 84 байгаа бөгөөд харин үг хэлэх чадамж нь 70 байгаа нь нэлээд бага юм. Гэвч энэ нь түүний амьдрал, ажил төрөлд огт нөлөөлдөггүй байна. IQ 85-аас 114 байхыг хэвийн гэж үздэг.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ