Хүний нөөцийн системийг нэвтрүүлнэ

БСШУЯ-ны “Боловсролын салбарын мэдээллийн систем” төслийн хүрээнд боловсруулж, боловсролын салбарт нэвтрүүлэн ашиглаж буй “Хүний нөөцийн систем”-ийг бусад төрийн байгууллагуудад нэвтрүүлэх ажлыг БСШУЯ, Төрийн албаны зөвлөл хамтран хэрэгжүүлэх гэж байна.

Уг системийг төрийн байгууллагуудад нэвтрүүлснээр төрийн албаны хүний нөөцийн бүтэц, орон тоо, цалин хөлс, бүрэлдэхүүн хөдөлгөөн, сонгон шалгаруулалтын санг бүрдүүлэх, энэ үндсэн дээр төрийн байгууллагын бүтэц, орон тооны оновчтой хувилбар боловсруулах, төрийн албаны цалин хөлс, захиргааны зардлын бодлого төлөвлөлтийг өдөр тутмын үйл явцтай уялдуулах боломж бүрдэх юм. Хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ