Л.Гансүх шүүх хуралдаа очихгүй

Анхан шатны шүүхээс 4.5 жилийн ял сонссон Л.Гансүх нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд болж байна. Түүнийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа буюу “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үедээ 3.6 тэрбум төгрөгийг завшсан хэмээн буруутгаж ял оноосон билээ.

Харин тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн ийнхүү давж заалдаж байгаа юм. Өнөөдрийн шүүх хурлыг нээлттэй хийх хүсэлтийг Л.Гансүхийн өмгөөлөгчийн зүгээс хүсчээ. Гэхдээ уг хуралдаанд Л.Гансүхийг хорих ангиас нь онлайн байдлаар оролцуулахаар болсон байна. Шүүх хуралд Н.Алтанхуяг ажиглагчаар оролцох аж.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ