Бизнес эрхлэгч зорилтот бүлгийнхний бүтээлийн үзэсгэлэн худалдаа болно

Нийслэлийн Хөдөлмөрийн газар нь өнгөрсөн сарын 25-наас 12-р сарын 25-ныг хүртэл Сайхан амьдрал таны гарт төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь " Өршөөлийн хууль батлагдсантай холбогдуулж хорих ангиас суллагдах болон суллагдагсдыг нийгэмшүүлэх, төлөвшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, ажилд зуучлах үйлчилгээ үзүүлэх бөгөөд хувиараа хөдөлмөр эрхлэхийг зорьж байгаа иргэдийн төслийг шалгаруулан 500000-5000000 төгрөг хүртэл санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой төсөл юм. Уг төслийг Нийслэлийн хөдөлмөрийн газар, “Монголын хүний нөөцийн менежментийн холбоо”, “Саруул Ухаан” ТББ, “Нийгэм маркетинг” ТББ, “Монголын оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ хамтран хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд нийслэлийн 12 хорих ангиас суллагдах 1000 хүмүүжигчид сэтгэлзүйн сэтгэлгээ өөрчлөх, өөртөө итгэлтэй, амьдралын зорилготой болгох сургалт зохион байгууллаа. Мөн Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн 400 гаруй хорихоос суллагдсан иргэнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, багаар ажиллах сургалт, бизнес санаа хөгжүүлэх, төсөл боловсруулах сургалтанд хамруулж, амьдралын ухаанд суралцах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байранд зуучлах үйл ажиллагааг явууллаа.

Одоо “САЙХАН АМЬДРАЛ ТАНЫ ГАРТ” сэдвийн доор бизнес эрхлэгч зорилтот бүлгийн хийсэн бүтээлүүдийн үзэсгэлэн худалдааг 12 сарын 23-ны өдөр 10.00-16.00 цагийн хооронд Монголын бизнес инкубаторын үндэсний нэгдсэн холбоотой хамтран Аж үйлдвэрийн яамны спорт зааланд зохион байгуулах гэж байна.
Энэ нь бизнес эрхлэгч зорилтот бүлгийн бүтээлийг борлуулах, олон нийтэд таниулах, ажил олгогч нар, олон улсын байгууллагуудад сурталчлах тэдний үйл ажиллагааг дэмжихэд оршино.

Уг үзэсгэлэн худалдаагаар ЖДҮ-ийн бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүний худалдаа болохоос гадна жижиг, бичил бизнесийг дэмжих хөтөлбөрийн хонжворт сугалаа, бараа солилцооны “БАРТЕР ХУДАЛДАА”-ны цэг, ажлын байранд зуучлах цэг, бизнесийн зөвлөгөө өгөх мэдээллийн төв ажиллана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ