Улс төрийн суулт зарлалаа

"БУРХАН ХАЛДУН УУЛ, ОНОН ГОЛОО АВАРЪЯ" уриан дор "Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл" ТББ-аас өнөөдрөөс эхлэн Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд улс төрийн суулт зарлаж эхэлж буйгаа мэдэгдлээ. Учир нь Хэнтий аймгийн Батширээт суманд Онон голын сав газарт, ойн сан бүхий газарт ашиглалтын тусгай зөвшөөрлийг "Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай" хууль зөрчин УУЯ, Ашигт малтмалын газраас лиценз олгосон аж.

Тиймээс тус тусгай зөвшөөрлийг цуцлуулах, мөн Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хууль зөрчин замбараагүй олгосноос үүдэж байгаль орчин ихээр хохирч байгаа тул Уул уурхайн сайд Р.Жигжидийг огцрохыг шаардаж байгаа гэнэ. Улс төрийн суулт Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт дээрх хоёр шаардлагыг хүргүүлснээр эхэлж байгаа аж.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ