Арьс, ширний урамшууллыг малчдын дансанд шилжүүллээ

Монгол Улсын Их Хурлын 2011 оны 74 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 394 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох” журмын дагуу урамшуулал олгохХүнс, хөдөө аж ахуйн Сайдын тушаал 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гарсан.

Энэхүү тушаалаар 21 аймаг, нийслэлийн нийт 54419хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдийн үндэсний боловсруулах үйлдвэрт тушаасан бодын 159 654 ширхэг ширэнд 2 394 810 000 төгрөг, богийн 1 854 943 ширхэг арьсанд 5 564 829 төгрөг,нийт 7 959 639 000төгрөгийн урамшуулал олгохоор болсон.

Тэгвэл урамшууллын санхүүжилтийг Төрийн сангаас Монголбанкин дахь “Малчин” дансанд байршуулж, өчигдөр буюу12 дугаар сарын 21-ний өдөр арилжааны банкин дахь малчдын дансанд шилжүүллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ