Лаврентий Берия өөрийнхөө егүүтгэсэн хүмүүсийн хувь тавиланг давтжээ

Сталины ойрын шадар хамтран зүтгэгчдийн нэг Лаврентий Берияг ЗСБНХУ-ын Дээд шүүхийн шийдвэрээр 1953 оны арванхоёрдугаар сарын 23-нд буудан алсан байна.

Албан ёсны түүх судлалд Лаврентий Павлович Берияг Оросын бүхий л түүхэн дэхбараанаас бараансүүдэртэйхүмүүсийн нэг гэж үзүүлсэн байдаг.Түүнийг Догшин Иваны шадар хүмүүсийн нэг, бие хамгаалагч Малюта Скуратовтай зүйрлэх нь олонтоо. Тийнхүү Бериягулс төрийн хэлмэгдүүлэлтийн гол хариуцлагыг хүлээх ёстой “сталины гол зандалчин” гэж үздэг юм.

Хувьсгалын цэрэг

Энэ нь түүхийг ялагчид байнга бичдэгтэй олон талаархолбоотой. Иосиф Сталиныг нас барсны дараазасгийн эрхийн төлөө өрсөлдөөнд ялагдсан Лаврентий Берияөөрийн ялагдлыг амь насаараатөлсөнтөдийгүй, түүнийг сталины үеийн бүхий л алдаа завхарал, албан тушаалын гэмт хэргийн гол “золиос”гэж зарласан байдаг.

Гэхдээ Бериягогт гэм зэмгүй хохирогч гэж үзэх нь тэнэг хэрэг болох ч,энэ бодит хүн болон түүхэнд түүний гүйцэтгэсэн үүргийн тухай цөөнгүй тодорхой баримт байдгийгхүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

1899 оны гуравдугаар сарын 17-нд Абхазад ядуу тариачин айлд төрсөн Лаврентий Берия бүр 16 настайдаа Өвөр Кавказадхувьсгалт тэмцэлд оролцож эхлэжээ.Тэгээд ч хэд хэдэн удаа шоронд орж байжээ.Зөвлөлт засаг бүрэн тогтсоны дараа 21 настай БерияАкербайжан, харин дараа нь Гүржийн Онцгой комиссын байгууллагад алба хааж эхлэсэн байна. Тэр хувьсгалын эсэргүү нууц бүлэглэлүүдийг устгахад оролцож, улмаар Улаан таван хошуу одонгоор шагнагдаж байж.

1927 онд Лаврентий БерияЗСБН Гүрж Улсын дотоод хэргийн ардын комиссар болж, 1931 онд Гүржийн коммунист намын ТХ-ны нэгдүгээр нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдож, хэрэг дээрээ тус бүгднайрамдах улсын хамгийн гол хүнболсон байна.

Аж ахуйн ажилтан, хүний эрх хамгаалагч

Энэ үеэс Бериясайн муу хэлүүлэх болж, нэг талаас түүнийгулс төрийн өрсөлдөгчнарыгаахэлмэгдүүлсэн гэж буруутгаж, нөгөө талаас32 настай улс төрч өөрийгөө аж ахуйн сайн ажилтан гэдгээ харуулсан бөгөөд түүний ачаар Гүрж болон нийт Өвөр Кавказэдийн засгийн хувьд эрчимтэй хөгжих болсоныг тэмдэглэдэг.Чухамхүү Бериягийн үйл ажиллагааны дүндбүс нутагт үйлдвэрлэдэг цай, усан үзэм,бэрсүүт жүржийг улсадхудалдах өндөр үнэ тогтоосон байна.ЗСБНХУ-ын хамгийн чинээлэг бүгд найрамдах улсын нэг гэсэн Гүржийн нэр алдар эднээс эхлэсэн түүхтэй.

Идэвхитэй улс төрч, бүгд найрамдах улсын удирдагчийн хувиар Берияулс төрийн хэлмэгдүүлэлтэд холбогдолгүй байж чадаагүй ч, 1937-1938 оны “Их террорт” хамаагүй юм.Хоёр жил хүрэхгүй энэ хугацаанд нэлээд хэдэн зуун мянган хүнийг устгасны ихээхэн хэсэг нь тус орны нам, төрийн болон цэргийн дээд албан тушаалын хүмүүс байжээ.

Дотоод хэргийн ардынкомиссарын газрын тэргүүн Николай Ёжовынөдүүлсөнөргөн цараатай террорын ажиллагаазөвлөлтийн дээд удирдлагад айдас төрүүлсэн 1938 оны наймдугаар сард Лаврентий БерияЗСБНХУ-ын Дотоод хэргийн ардын комиссарын газрын аппаратад ажиллах болсон байна. Берия энэ газарттомилогдсон ньдаварсан хүчний байгууллагынтолгойлогчийг “хазаарлаж”, байдлыг хяналтад дахин буцаан оруулах учиртай байжээ.

1938 оны арваннэгдүгээр сард 39 настай Лаврентий Берия Николай Ёжовын оронд ЗСБНХУ-ын Дотоод хэргийн ардын комиссарын газрыг тэргүүлэх болжээ. Чухамхүү Берия гарч ирснээр “Их террор” зогссон гэж үздэг бөгөөд түүгээр ч барахгүй, Ёжовын үед хууль бусаар баривчлагдаж, шийтгүүлсэн 200 мянга орчим хүн дараачийн хоёр жилийн хугацаанд суллагдсан байна.

Атомын бөмбөгөөр дамжин засгийн эрх өөд

Дайны жилүүдэд Берия Берия Дотоод хэргийн ардын комиссарын газар, Улсыг аюулаасхамгаалах ардын комиссарын газрын ажлыг удирдаж байсан төдийгүй,батланхамгаалах аж үйлдвэр, тээврийг хариуцаж байсан юм. Тэр тус орны үйлдвэрүүдийг Дорно зүг нүүлгэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

Иосиф Сталины нэр дээр Лаврентий Бериягийн бичсэн илтгэх хуудас, Улсынархивт хадгалагдаж байгаа

1944 онд дайны нөхцөлд Берия зөвлөлтийн “атомын бөмбөг” хийх ажлыгхариуцаж байжээ. Энэ хэрэгт тэр зохион байгуулах үнэхээр хосгүй чадвараа харуулж, ингэснээр ЗСБНХУ америкчуудын таамаглаж байснаас хавьгүй эрт буюу 1949 онд атомын бөмбөгтэй болсон юм.

Чухамхүү “атомын төсөл”-ийнамжилт нь Берияг зүгээр нэг төрийн дээд албан тушаалын зүтгэлтэн төдийгүй,Сталиныг залгамжлагч гэж үзэж болох хүмүүсийн нэг болгожээ.

1953 оны гуравдугаар сарын 5-нд Сталиныг нас барах үе гэхэдзасгийн бүх эрхийг авч чадах тийм хүн зөвлөлтийн удирдлагад байгаагүй байна. Зөвлөлт засгийн тэргүүн бөгөөд улс орны удирдагч Георгий Маленков, Сталиныг нас барсны дараа намын удирдагч болсон Никита Хрущев болон Дотоод хэргийн яамыг (бүрэлдэхүүнд нь Улсыг аюулаас хамгаалах яам орж байжээ) тэргүүлж байсан Лаврентий Берия гэсэнэрх баригч гурван хүний засаглал хэрэг дээрээ тогтоод байв.

Тэргүүлэх байр суурийн төлөө өрсөлдөөн

Гурван хүний засаглал удаан үргэлжилж чадаагүй бөгөөд тал тус бүр байрсууриа бэхжүүлж байв.Берия ДХЯ-ны удирдахалбан тушаалд өөрийн хүмүүсийг томилсон бөгөөдхүчний байгууллагуудад хяналтдаа тогтоох нь ажил төрлийг баараггүйшийднэ гэж үзэж байжээ.

Улс орон Бериягийн эрх мэдэлд орох байсан гэдгийг одоо хэлэхэд нэлээд хэцүү. “Хатуу гар” гарч ирж, хэлмэгдүүлэлтийн шинэ давалгаа эхлэнэ хэмээннэг хэсэг нь ярьж, нөгөөдүүл нь ДХЯ-ны тэргүүн улс төрийн хорргдлуудыг өргөн цараатай цагаатгахаар бэлтгэж байсан гэж мэдэгддэг.

Аж ахуйн сайн ажилтны хувьд Берия улс орны үзэл суртлаас ангижруулж, зэх зээлийн эдийн засаг байгуулж, тэр ч байтугай Балти орчмын бүгд найрамдах улсуудад тусгаар тогтнол олгох байсан гэж хамгийн радикал үзэлт хүмүүс нотлодог байв.

Гэвч Берия ямар ч бодол төлөвлөгөөтэй байсан гэсэн, энэ нь хэрэгжих тавилангүй байжээ.Тухайн үедээ “Их террорын” бодлогын хамгийн идэвхитэй хэрэгжүүлэгчийн нэг байсан Никита Хрущев өрсөх тоглоом явуулж эхлэсэн юм.ТэрДХЯ-ны тэргүүний эсрэг хандсан Георгий Маленков, бас хоёр нэртэй улс төрч – Николай Булганин, Вячеслав Молотов нартай холбоо байгуулж чадсан юм.

ДХЯ-ыг хянах ньөөрийнхөө аюулгүй байдалдсанаа зовохгүй байх боломж олгоно хэмээн үзэхдээ, Берия аюулыг илт дутуу үнэлсэн хэрэг.Гэтэл Хрущев цэргийнхэн, түүний дотор Георгий Жуковыг өөрийн талд татаж амжсан байна.

Уналт

1953 оны зургаадугаар сарын 26-нд ЗСБНХУ-ын Сайд нарын зөвлөлийн зөвлөлгөөн дээр учиг тайлагдаж, эндХрущев Бериягтөрийн эсрэг үйл ажиллагаа явуулж, Их Британийн талд тагнуул хийсэн гэж гэнэт буруутгажээ. Сандарч мэгдсэн Берия өөрийгөө зөвтгөх гэж оролдож, хуйвалдаанд оролцогчдын нэг хэсэгтээнэгэлзэж,ДХЯ-ны тэргүүний “алдаагзүгээр л хэлээд” өнгөрөхийг санал болгож байжээ. Гэвч эгзэгтэй агшинд Жуков тэргүүтэй генералууд хуралдааны танхимд орж ирж, Бериягбаривчилсан байна.

Генералуудын нэгнийх нь машинаар Берияг Кремлиэс Москвагийн цэргийн тойргийн гарнизонысахилгынбайранд авчирч, харин нэг хоногийн дараа Москвагийн цэргийн тойргийнштабын дэргэдэх бөмбөгнөөс хоргодох байрны тусгайлан тоноглосон өрөөнд шилжүүлсэн байна.

Берияг баривчилдаг өдөр байдал ээдрээтэй болж магадгүй хэмээн үзэж, цэргийн анги салбаруудыг Москвад татан ирүүлжээ. Гэвч гудамжинд тулаан болохдоо тулаагүй байна.Бериягсуллуулахыг оролдож мэдэхтүүний шадар хамтран зүтгэгч хэд хэдэн хүнийг дараачийн хэдэн өдрийн туршид баривчлжээ.

1953 оны арванхоёрдугаар сард маршал Иван Коневын даргалсан ЗСБНХУ-ын Дээд шүүхийн тусгай шүүхийн хуралдаан “Бериягийн хэргийг” хэлэлцсэн байна. ДХЯ-ны тэргүүнд тулгасан зэмлэл нь “Их террорын” жилүүдэд тулгаж байсан тэр зэмлэлээс бараг ялгаагүй байсан бөгөөд түүнийг тагнуул хийсэн, эрх мэдлээ урвуулан ашигласан, олон хүнийг хүчирхийлсэн зэргээр буруутгаж байжээ. Эдгээр зэмлэл нь Бериягийн бодит үйл ажиллагаанд холбогдол багатай байсан бөгөөд харин шүүх хурал үнэнийг тогтоох зорилго тавиагүй байна.

1953 оны арванхоёрдугаар сарын 23-нд Лаврентий Берияд цаазаар авах ял оноож, Москвагийн цэргийн тойргийн штабын бүүнхэрттус орны ерөнхий прокурор Руденког байлцуулан буудан хороожээ.Шөнө нь түүний цогцосыг Москвагийн 1 дүгээр чандарлах байранд авчирч, шатаагаад, чандрыг Москва голд цацсан байна.

Бериягийн хүү Серго Лаврентиевич, түүнчилэн Сталины охин Светлана Аллилуеванарын ярьсан үйл явдлын өөр нэг хувилбар байдаг нь үнэн.Энэ хувилбараас үзвэл, 1953 оны зургаадугаар сарын 26-нд Сайд нарын зөвлөлийн ямар ч хуралдаан болоогүй байна. Харин Хуйвалдагчид өөрийг нь баривчлахаар оролдох үед Лаврентий Берия гэртээ бууцдалцаж байгаад алагдсан гэдэг.

С.Инда.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ