Google зүүгүйгээр цус шинжилдэг смарт-цаг хийж байна

Google компани зүү хэрэглэлгүйгээр эзнийхээ цусыг шинжилж чаддаг ухаалаг цаг бүтээсэн патент авах мэдүүлгийг АНУ-ын патент, барааны тэмдэгтийн газарт өгчээ гэжScienceAlert сайтад бичсэн байна.
Шинэ цаг нь цусан дахь сахарын хэмжээгзаримдаа өдөрт хэд хэдэн удаа үзэх шаардлагатай байдаг чихрийн шижин өвчтэй хүмүүст давын өмнө хэрэгтэй аж.
Патентын тайлбарт дурдсанаар, смарт-цаг нь цус авахаар нүдэнд үзэгдэхгүй шахуу жижигхэн шааригийг арьс руу “буудах” замаар цус авах гэнэ. Ингэсний дараацус гаджет дахь тусгай саванд өвдөлтгүйгээр сорогдож орох юм байна.
Угтехнологи нь хийн буугаар буудахтай төстэй ч, энэ нь маш бичил түвшинд болдогоороо онцлогюм.Цус авах тэр хэрэгсэл нь түүний оосорт байрладаг байна.
Чихрийн шижин өвчтэй хүмүүс нь цусны ийм экспресс-шинжилгээний давуу талыг яваандаа мэдрэх эхний хэрэглэгчидболно гэдгийг сайтад дурджээ.
Гэвчхэтдээ цусаар хүний биеийн ерөнхий байдлыг хянадаг ийм гаджет ньбусад хүнд ч туслаж, ямар нэг өвчнийг хамгийн эрт үед нь илрүүлэхэд туслаж болох юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ