Түргэн тусламжийн машинд зам тавьж өгөөгүй жолоочийн хамрыг хуга цохижээ

Москвад түргэн тусламжийн машинд зам тавьж өгөөгүй BMW машины жолоочийн хамрыг хажуугаар өнгөрч явсан нэг хүн хуга цохисон бололтой. Оросын ДХЯ-ны Москва хотын ерөнхий газрын хэвлэлийн албаны удирдагч Андрей Галиакберовхэвлэлийнхэнд ингэж мэдээлжээ. Энэ явдал өнгөрсөн баасан гарагт болсон байна. Гадаадын үнэтэй машин унасан жолооч түргэн тусламжийн тэргэнд зам тавьж өгөхийг хүсээгүй учир, түргэний жолооч түүндүүнийг нь анхааруулжээ.“BMW машины жолоочийнхэлснээр, ийнхүүмаргалдаж байх үед хажуугаар өнгөрч явсан нэг хүн түүнийнүүр рүү цохиж аваад,алга болсон байна” гэж Галиакберов хэлжээ. Хэргийн газарт ирсэн цагдаа нартусгай гэрлэн болон дуут дохио өгч явсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад хийсэн үйлдлийн талаарзахиргааны хэргийн протокол үйлдсэн байна. “Үл таних хүн миний хамрын ясыг хуга цохиж, биед гэмтэл учруулсан гэж BMW машины жолоочийн мэдүүлснийг бас шалгаж байгаа.Хохирогчийг эмнэлгийн шинжилгээ хийлгүүлэхээр явуулсан бөгөөд шинжилгээний дүнгээр байцаан шийтгэх шийдвэр гаргана” гэж хэвлэлийн албаны төлөөлөгч хэлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ