ЛУ-ын толгойлогч Орос, АНУ, ЕХ болон Израилийг сүрдүүлжээ

Олон улсын террорын “Исламын улс” (ЛУ) байгууллага өөрийн удирдагч Абу Бакр аль Багдадийн бичүүлсэн байх магадлалтай24 минутын бичлэгийгтараажээ.Тэр Орос, АНУ, Европын холбоо болон Израилийг сүрдүүлсэн байна. Ассошиэйтед пресс агентлагийн бямба гарагт ингэж мэдээлжээ.
“АНУ, ЕХ, Орос, еврейчүүд болон тэдний хамсаатнуудтай байлдахыг бурхан бидэнд тушаасан юм, би ялна. Ойрын үед та нар можахедуудын алхааны чимээг сонсох болно... Бид та нарт өдрөөс өдөрт ойртсоор байгаа” гэж аль Багдадийн хэлснийг “Коммерсант” сонинд иш татсан байна.Үүний зэрэгцээтэртерроризмын эсрэг тэмцэх лалын цэргийн эвсэл байгуулсан Саудын Аравийг шүүмжилжээ.
Орос, түүнчилэн АНУ-ын тэргүүлсэн эвслийн зүгээс агаараас өгч байгаа цохилт манай бүлэглэлийг сулруулж чадаагүй гэж ЛУ-ынтолгойлогчдурдсаныг Ройтерс агентлаг уламжилсан байна. “Манай байгууллагын эсрэг дайн хичнээн эрчимтэй болнов, бид улам хүчирхэгжинэ” гэж бичлэгтуламжилжээ.
Энэ бичлэг нь сүүлийн долоон сард аль Багдадийн олны өмнө хийсэн анхны мэдэгдэл болохыг тэмдэглэж байна.ЛУ байгууллага толгойлогчийнхоо бичлэгийг сүүлчийн удаа тавдугаар сарын 15-нд нийтлүүлсэн юм. Тэгэхэд тэр“Лалын улсад” шилжин ирэх юмуу“газар нутагтаатэмцэл өрнүүлэхийг” бүх лал шашинтанд уриалжээ.
ЛУ бүлэглэл 2014 оны зунСири, Иракийн үлэмжхэнхэмжээний нутагт хяналтдаа тогтоож, түүнчилэн иэнд Мосул нийслэлтэй халифатын улс байгуулснаа зарласан юм.
ЛУ бүлэглэл нийтдээ 80 мянган дайчинтай бөгөөд үүнээс 50 мянга нь Сири, 30 мянга нь Иракт байдаг байна. Тунис, Саудын Арави,Иордан, Орос, Франц,Турк, Марокко, Ливан, Герман, Их Британи зэрэг улсын 17700 орчим иргэн ЛУ бүлэглэлийн талд байлдаж байгаа ажээ.
Нефть, соёлын дурсгалт зүйлсийн хууль бус худалдаа,барьцааны хүмүүсийг сулласны хариуд авдаг мөнгө, “Исламын татвар” (сүннитийн чиглэлийн исламын шашинд орохоос татгалзвал авдаг татвар), рекет, дээрэм тонуул нь тус байгууллагын орлогын гол эх сурвалж болдог байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ