Адель яагаад тамхи татахаа больсоноо ярьжээ

Тамхи татах ньзөвхөн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөөд зогсдоггүй. Өдөрт хоёр ширхэг янжуур татдаг дуучны хоолны илүү паргиа болдог бөгөөдэнэ нь хорт зуршлаасаа болоод хүрсэн нэр алдраа нэг мөсөналдана гэсэн үг юм.Гэвч 27 настай британийн дуучин бүсгүй Адель энэ зуршилдаа бас удаан хугацаагаар баригдсаныг мэдэх хүн цөөн байж болоххэдий ч, хоолны дэг барих болсныхоо дараа Адель муу зуршлаач орхижээ.Hello хитийн дуучин маань одоо тамхи татахгүй байгаа аж.Дуучин яагаад ингэхээр шийдсэнээ “Миррор” сонины сэтгүүлчдэд тайлбарлаж ярьсан байна.
Адель яагаад тамхи татахаа больсон тухай ярихдаа, “Хэрвээцаашид тамхи татаадбайх юм бол, би үүнтэй холбоотой өвчнөөр лавтай үхнэ. Ингэх хэрэг юу байна. Хэрвээ би уушигны хорт хавдраар үхвэл, би өөрөө л буруутан болно. Тамхи татах надад аятайхан байдаг ч,шал дэмий зүйл” гэж дурджээ.Аделийн “25” шинэ цомог “Rolling Stone” сэтгүүлийн гаргасан шилдэг хорин цомогийн жагсаалтадбагтсан төдийгүй,бүр энэ жагсаалтыг тэргүүлсэн юм.
С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ