Опра Уинфри 14 сая долларын харш худалдаж авчээ

АНУ-ын телевизийн хамгийн нэртэй хөтлөгчдийн нэг Опра Уинфри Теллурид хотод (Колорадо муж улс) уулынэнгэр газарт 14 сая доллараар харш худалдаж авсан байна. “Лос-Анжелес таймс” сониныэлектрон хувилбарт өнгөрсөн бямба гарагт ингэж мэдээлжээ.

Тавилгынх нь хамтхудалдсан энэ байшингийн нийт талбай нь 800 хавтгай дөрвөлжин метр, унтлагын тав, ваннын зургаан өрөөтэй гэнэ. Бас гэрийн кинотеатр, спортын заал, саунтай. Үүнээс гадна,1,6мянган лонх дарсны агуулахтай, түүнчилэн 140 мянган долларын өртөг бүхий 10 метрийн өндөр бөгөөд орчин тойрноо харах талбайтай, дээр ньтухайлбал, камин зуух тавьжээ.

Байшинд дуу хоолойгоор удирддаг олон төхөөрөг суурилуулж, эдгээр туслалцаатайгаар тухайлбал цонхыг нээж, хааж, халаалтыг залгаж, салгаж болдог байна.Тусгай системээр гарааш хүрэх замыг халаадаг учирэнд цас тогтдоггүй аж.

2001 онд барьсан байшингийн эзэн нь бизнесч, урлагийн бүтээл цуглуулагч Боб Уолл эзэмшиж байсан бөгөөд тэр“Theatrix Interactive”,“Clarity Wireless” компанийг удирдаж байжээ.

Опра Уинфри АНУ-д танигдсан хамгийн нэртэй бөгөөд баян хүндтооцогддог.“Форбс” сэтгүүлд бичсэнээр,телевизийн хөтлөгч барагцаалвал 3 тэрбум долларын хөрөнгөтэй аж.2013 онд Уинфри дээрх сэтгүүлээс гаргасан хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад эхний байранд орж байсан бол, 2014 онд угжагсаалтад найруулагч Стивен Спилбергийн дараа хоёрт бичигджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ