О.Баасанхүү: Би осолд ороогүй, хөдөөнөөс дөнгөж сая ирлээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүүг энэ сарын 23-нд автын осолд орж, биедээ бага зэргийн гэмтэл авсан гэх мэдээлэл гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт II цахилгаан станцын баруун хойно байх төмөр замын прэзерийн урд талд замын дунд цагаан өнгийн суудлын тэрэг унаж явтал араас нь жижиг оврын ачааны тэрэг мөргөсөн гэнэ. Эрхэм гишүүн Замын цагдаа дуудаж асуудлыг нэг тийш шийдэхээр болж хэсэг хугацаанд багагүй түгжрэл үүсгэж жолооч нарын бухимдлыг төрүүлсэн гэв. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс тодруулахад “Би осолд ороогүй. Ямар учраас ийм мэдээлэл гаргаж байна вэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн ажлаар Сэлэнгэ аймагт яваад дөнгөж сая хотод ирлээ” гэсэн юм.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ