Бүх хятад айлыг хоёр хүүхэдтэй байхыг албан ёсоор зөвшөөрөв

Хятадын парламентын хороо тус орны айл өрхийг хоёр хүүхэдтэй байхыг зөвшөөрөххуулийн төслийг ням гарагт батласныг хэвлэлд мэдээлж байна.

Шинэ журам 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болно. Ингэхдээ энэ нь нэг гэр бүл үүнээс олон биш, харин чухамхүү хоёр хүүхэдтэй байхыг л хэлж байгаа аж. “Нэг гэр бүл – нэг хүүхэд” гэсэн бодлогыг цаашид зөөлрүүлэхээр тогтоосон ноднин жилийн ХКН-ын ТХ-ны тавдугаар бүгд хурлын шийдвэрийг үндэслэн хуулийг боловсруулжээ.

Албаны ёсны статистикийн тоо баримтаас үзвэл, “нэг гэр бүл – нэг хүүхэд” гэсэн бодлогоБНХАУ-ын хүн амын өсөлтийг сүүлийн 40 жилд 400 сая хүнээрсааруулж чадсан байна. Одоо тус оронд хэдийнэ нэг хүүхэдтэй болсон бөгөөдхүүхэд төрүүлэх насны барагцаалвал 140 сая эмэгтэй байгаа аж. Тэдний 90 сая орчим нь ойрын үед хоёр дахь хүүхдээ төрүүлэхийгхүсч болох юм гэж эрх баригчид үзэж байна.

Төрөлтийг хязгаарлах бодлогыг сулруулснаар 2050 он гэхэд Хятадын хөдөлмөрийн чадвартай иргэдийн тоо 30 саяар нэмэгдэх ажээ. Хүн ам зүйчдийн таамаглаж байгаагаар, БНХАУ-ын хүн амын нийт тоо 2029 он гэхэд дээд цэгтээ хүрч, 1,45 тэрбум болох юм байна. Тийнхүү ирэх таван жилд тус оронд 100 саяас 300 сая хүүхэд төрнө гэж шинжээчид үзэж байгаа ажээ.Ийм шийдвэр юунаас үүдэлтэй вэ?

Тус орны хүн ам түргэн хөгширч байгаа бөгөөд тэтгэврийн насны 110 сая хүнтэй, НҮБ-ын тооцоолсноор, 2050 ондэнэ тоо бүр 440 саяд хүрэх гэнэ.Үүний сацуу, хөдөлмөрийн насны хүмүүсийн тоо цөөрч юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ