“Исламын улсын” дайчид хүүхдүүдийг цаазлажээ

“Исламын улс” бүлэглэлийнхний эзлэсэн иракийн Найнава мужид террористууд давшилтад орохоос татгалзсан тус бүлэглэлийн гишүүдийг алж хороосон байна.Тухайлбал, Мосул хотын нэг талбайд 30 хүүхдийг цаазласан байна.
Болсон явдлыг нүдээр харсан хүмүүсийн хэлснээр, бүлэглэлийнхэн Сирийн ерөнхийлөгч Башар Асадын талыг баримтладаг цэргийн хяналтад байгаа Рамади хот руу давших ёстой байжээ. 30 террорист тулалдахаас татгалзаж, “ИУ”-ын байрлалыг орхиж явсан учир, тэднийг цаазласан байна. Цаазлуулсан хүүхдүүд 16 нас ч хүрээгүйг хэвлэлд дурдаж байна.
Сирид оросын цэргийн ажиллагаа эхлэснээс хойд хэдхэн долоо хоногийн дараа буюу бүр аравдугаар сарын дундуур “ИУ”-ын дайчид олноороо оргон зайлах болжээ.“Тэдний дунд хээрийн захирагч нартаа дургүйцэх нь ихсэж,тэдэнд захирагдахгүй байхбаримтууд тодорхой болж байна.Эхлээд оргон зайлах нь цөөхөн байсан ч,одоо энэ нь олныг хамарсан шинжтэйболжбайна”гэжОросын зэвсэгт хүчний жанжин штабын ерөнхий оперативын газрын дарга, хурандаа генерал Андрей Картаполовхэлсэн байна. Оросын агаар-сансрын хүчин бөөн хүчээр цохилт өгч байгаагаас “ИУ”-ын эсрэг тэмцэлд эргэлт гарсныг хэвлэлд дурдаж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ