Хамгийн баян цэвэрлэгч


Рональд Рид АНУ-ын Вермонт муж улсын Братлборо хотод аж төрж, цэвэрлэгчээр ажиллаж байгаад, 2014 онд 92 настайдаа нас баржээ. Тэрээр ганц бие хүн байсан бөгөөд үргэлж даруухан аж төрж, насан туршдаа хөдөлмөрлөжээ.
Ридчухам юундхөрөнгө оруулах нь ашигтай вэ гэдгийгмэддэг үнэхээр авъяастай нэгэн байсан нь түүнийг нас барсны дараа тодорхой болжээ. Даруухан энэ цэвэрлэгчийн дансанд зургаан сая гаруй доллар байсан бөгөөд үүнээс 4,8 саяыгнь хотынхоо эмнэлэгт, 1,2 саяыг нь эндхийн номын санд гэрээслэн үлдээжээ.
Рид дархны ажилддуртай, хуучин “Toyota Yaris” машинаараа явдаг байж.Түүнийг саятан гэдгийг хэн ч мэдээгүй байна. Гэрээслэл бичүүлэхээр хөлслөсөнтүүний итгэмжлэгдсэнтөлөөлөгчэмэгтэй ярихдаа, “надад мөнгө байна аагэж түүнийг хэлэхэд би эргэлзсэн, яагаад гэвэл тэр үрчийсэнцув,үслэг тэрмэн цамц, хуучин дугуй малгай өмссөнбайж билээ. Тэр цагаас хойш би хүнийггадна төрхөөр нь хэзээ ч дүгнэх хэрэггүй юм байна гэдгийг сайтар ойлгож авсан юм” гэжээ.
Сүүлийн үед Ридийн ажиллаж байсан Братлборо хотын эмнэлгийн дэргэдэх кафеныгазрын ажилтан эмэгтэй өвгөнийг сайн мэдэх болжээ. Түүний хэлснээр, өвгөн өглөө бүр нэг аяга кофе, газрын самрын тостой кекс л захиалдаг байсан байна. Энэ эмэгтэй цэвэрлэгч өвгөнийг тийм баян гэжбас л огт таамаглаж байгаагүй аж.
1940 онд эндхийн сургууль төгссөнийхөө дараа Рид шатахуун түгээгүүрийн станцад ажиллаж, дэлхийн хоёрдугаар дайндоролцож явжээ.1945 онд Братлборо хотлооэргэж ирээд, 1979 оныг хүртэл мөн дээрхшатахуун түгээгүүрийн станцад ажиллаж байгаадтэтгэвэртээ гарсан байна. Гэвч зүгээр суухыг хүсээгүй учир Рид“J.C. Penney” гэдэг гипермаркетад ажлын хагас өдрөөр цэвэрлэгч хийж, эндээ 17жил ажиллажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ