С.Ламбааг ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томиллоо


Эрүүл мэнд спортын сайд болон салбар яамны Төрийн нарийн бичгийн даргыг авлигын хэргээр саатуулагдан шалгагдаж байгаа.Үүнээс болоод яам эзгүйрчихээд байсан юм.
Тэгвэл Засгийн газар ээлжит бусаар хуралдаж УИХ-ын гишүүн асан С.Ламбааг Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.
С.Ламбаа нь Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан туршлагатай улс төрч. Тиймээс ч газрын дарга нарын удирдлагад орж, эзгүйрчихээд байгаа яамыг сайд томилогдтол түүнийг удирдлагад шилжүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргаад байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ