Оросууд алан хядагчдын томоохон бүлэглэлийн толгойлогчийг устгажээ

ОХУ-ын АСХ-ний цохилтын дүнд лалын хэт даврагч “Жейшь аль-Ислам” (Исламын фронт) бүлэглэлийн толгойлогч Захран Аллюш болон “Ахрар аш-Шам” , “Фейлак Рахман” бүлэглэлүүдийн цэргийн 7 тэргүүлэгч мөн хээрийн 13 командлагч нар Дамаск хотын захад устгагдсан байна.

“Жейшь аль-Ислам” бүлэглэлийн албан ёсны төлөөлөгч Захран Аллюшийн дүү Мухаммед Аллюш мөн устгагдаж, түүний хоёр орлогч Абу Мухамед аз-Зейбек болон Хамза Бейракдар нар хүнд шархадсан гэсэн байна.
Агаарын цохилтыг Отая суурин газарт шуурхай штабын хуралдааныг Аллюш явуулж байхад өгсөн бөгөөд нийтдээ 10 пуужинг харвасан гэжээ.
“Жейшь аль-Ислам” бүлэглэл нь Зүүн Гута дэхь томоохон зэвсэгт бүлэглэл бөгөөд ойролцоогоор 2000 дайчидтай юм байна.
Ямар ч байсан Оросууд алан хядагчдын томоохон бүлэглэлийн толгойлогчийг устгаж чаджээ. Харьцуулж хэлэх юм бол 1996 онд тухайн үеийн Чечений тэргүүн асан Жохар Дудаевыг устгасантай адил үйл явдал болсон байна. Мэдээж ийм хэмжээний уулзалт, тэр тусмаа дайн болж байгаа орны хувьд маш өндөр нууцлалтай болж байсан нь ойлгомжтой. Орос болон Сирийн тагнуулын албаныхан хүчтэй байгаагийн илрэл боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ