Өдөр бүр 20 минут алхах нь насыг 7 жилээр уртасгаж чадна

Зүрх, судсаа сайнбайлгаж, түүнчилэн насаа 3-7 жилээр уртасгахыг хүсч байгаа бол,өдөр бүр тогтмол 20 минут алхаж болно гэдгийг германы эрдэмтэд илрүүлжээ.

Германы Саарбрюкенхотын Саарландын их сургуулийн судлаачид түрүүнд нь спортоор хичээллэдэггүй, тамхи татдаггүйбайсан 30-аас 60 хүртлэх насны 69 хүнийг зургаан сарын турш ажигласан байна.Туршилтын хугацаанд тэд эробикийн болон хүчний эрчимтэй дасгал хийж, цусны шинжилгээ өгч байжээ.

Судалгааны дүнгээс үзвэл, бэлтгэл сургуулилт судалгаанд оролцогчдод хөгширөх үйл явцыг удаашруулахад тусласан байна. “Дасгал хийснээр гадаад төрхөөрөө өөрийн наснаас нэлээд залуу харагдаж, түүнчилэн илүү бие эрүүлж байж, насаа гурваас долоо хүртэл жилээр уртасгахад туслах болно” гэж Лондонын Гэгээн Георгийних сургуулийн зүрх-судасны профессор Санжай Шарма дурджээ.Спорт бол маш сайн антидепрессант бөгөөд түүгээр ч барахгүйнаснызөнөгөрлийг удаашруулж ч болно гэж тэр хэлсэн байна.

“Спортоор хичээллэжэхлэхэд хэзээ ч оройтохгүй.Хэр тааруу ачаалалтай нөхцөлд 50-60 насанд зүрхний өвчнөөр нас барах эосдэлийг 50%-иарг бууруулж болно. Хэрвээ та 70 насандаа дасгал хийж эхлэсэн бол, зүрхний өвчин тусах эрсдэл10%-иар буурна” гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна.

Зүрх, судсаа эрүүл байлгая гэвэл өдөр бүр түргэн алхах юмуу шогшиж, түүнчилэн тамхи татахаас татгалзахыгшинжээчид зөвлөж байна.

Марафон гүйлт ой санамжийг сайжруулдагийг түрүүнд нь америкийн эрдэмтэд илрүүлснийг дурдаххэрэгтэй. Харин экологийн байдал муу байдаг ч,хот газарт спортоор хичээллэх нь ашигтай гэдгийг Их Британи, Дани, Испани, АНУ-ын хэсэг судлаач хамтарсан туршилтынхаа явцад нотложээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ