Сэрэмжлүүлэг

Иргэд та бүхэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, дараах зүйлд анхаарлаа хандуулж, бидний ажилд дэмжлэг үзүүлэхийг хүсье.
- Удаан хугацаагаар гэр орноо эзэнгүй орхих тохиолдолд хажуу хөрш, жижүүртээ мэдэгдэх, байр, сууцаа эргэж тойрч байх
- Гэрээсээ гарахдаа цахилгаан хэрэгслээ унтраасан эсэхээ шалгаж, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх
- Автомашинаа гэрэлтүүлэг, харуул хамгаалалттай газар байршуулж, удаан хугацаагаар эзэнгүй орхихгүй байх
- Таксигаар үйлчлүүлэхдээ улсын сери, дугаарыг нь харах, эд зүйлээ мартаж буухаас сэргийлж сонор сэрэмжтэй байх
- Архи, согтууруулах ундааг тохируулан зөв зохистой хэрэглэх
- Замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүсээ хэрэглэж, бие биендээ хүндэтгэлтэй хандах
- Холын замд явахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, цаг агаарын хүндрэлтэй газруудад явахгүй байх
- Гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд яаралтай мэдэгдэнэ үү.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ