Тээврийн хэрэгслийг ачих, зөөх шинэчилсэн журам маргаашнаас хэрэгжинэ

НИТХ-аас Тээврийн хэрэгслийг ачих, зөөх, шилжүүлэх шинэчилсэн журмыг баталсан. Уг хуулиар 08:00-20:00 цагийн хооронд хориглосон газарт зогсож бусдын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх төлбөрийг тогтоогоод буй. Тухайлбал, мотоцикль 30 000 төгрөг, 3.5 тонн хүртэлх жинтэй автомашин болон автобус 60 000 төгрөг, харин 3.5 тонноос дээш жинтэй том оврын тээврийн хэрэгслийг 90 000 төгрөгөөр зөөж шилжүүлэхээр тогтсон юм.

Ингэхдээ түр саатуулах хашааны нэг хоногийн төлбөрийн хувьд, мотоцикл 3 000 төгрөг, 3.5 тонн хүртэлх жинтэй бүх ачааны автомашин 5 000 төгрөг бол 3.5-24 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин болон дунд оврын автобус 10 000 төгрөг, харин тусгай зориулалтын том оврын тээврийн хэрэгсэл болон хүнд механизм 20 000 төгрөг байхаар тогтоожээ.

Энэхүү шинэчилсэн журам маргаашнаас хэрэгжиж эхэлнэ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ