С.Эрдэнэ сайд сэтгүүлчидтэй уулзана

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ маргааш 11.00 цагт Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулна.
Шинэчлэлийн Засгийн газраас баримталж буй бодлого чиглэл, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны явц, үр дүн зэргийн талаар салбар хариуцсан сайд нар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр энэ уулзалтыг долоо хоног тутамд тогтмол цагт зохион байгуулж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ