Инээмсэглэлийн тухай 11 баримт

Инээмсэглэх нь маш ашиг тустай гэдгийг та лавтай сонссон байх. Гэвч ямар ямар баримт үүнийг нотлож байна вэ?


Баримт № 1. Та инээмсэглэж байхдаа өөрийгөө илүү сайн мэдэрнэ

Инээмсэглэл нь таныг баяр хөөртэй, аз жаргалтай байхад хүргэдэг тэр механизмыг ажиллуулдагийг судалгаа харуулжээ. Ингэхэд аз жаргалын даавар болохэндорфин гэдэг бодис ялгардаг байна. Тиймээс ахиухан инээмсэглэ, тэгвэл та өөрийгөө урьд өмнөхөөс хавьгүй сайн мэдэрч эхлэнэ.

Баримт № 2. Инээмсэглэлд татагддаг

Хэн нэгний сэтгэл санаа тавгүй байхад, түүндурам хайрласан үг хэлээд, өөрөө инээмсэглэ.Энэ нь зохих нөлөө лавтай үзүүлж, нөгөө хүний сэтгэл санаа сэргээд ирнэ.

Баримт № 3. Инээмсэглэж байгаа эмэгтэйхүн эсрэг хүйстнийхээхувьд илүү аятайхан харагддаг

Судалгааны дүнгээс үзэхэд, нүүрэндээ даруухан будалт хийдэг инээмсэглэсэн эмэгтэйг эрчүүдmakeup-ын гоо сайхны бүтээгдэхүүнээс зузаан гэгч нялсан хатагтайг бодвол илүү аятайхан харагддаг хэмээн үздэг байна.

Баримт № 4.Эмэгтэйн анхаарлыг татахаар санаархаж байгаа инээмсэглэсэн эрнэг их аятайхан харагддаггүй

Хачирхалтай ч гэлээ, эмэгтэйчүүдийн олонхи ньинээмсэглэсэн биш, харинзоримог шинж бүхийэртэй танилцахыгилүүд үздэгийг эрдэмтэд илрүүлжээ.Энэ нь эр хүн эмэгтэй хүнтэй бүдүүлгээр харьцах ёстой гэсэн үгбиш. Энэ нь анх төрсөнсэтгэгдлийн тухай л хэлжбайгаа хэрэг.

Баримт № 5. Инээмсэглэл таны дуу хоолойг илүү аятайхан болгодог

Хэрвээ та утсаар ярьж байхдаа инээмсэглэж байвал, үүнийгнөгөө хүн анзаарах болно. Тийнхүү үйлчлүүлэгч нартай ажилладаг хүмүүс энэ аргыгбайнгахэрэглэдэг

Баримт № 6. Инээмсэглэж байдаг хүмүүс урт насладаг

Бидний сэтгэл хөдлөлийн эрүүл мэнд биеийн эрүүл мэндтэйсалшгүй холбоотой нь нууц биш.Хэрвээ та байнгаинээмсэглэж байдаг бол,амьдралаас таашаал авч байгаа нь лавтай. Эрдэмтдийн хэлснээр, энэ нь дархлааны тогтолцоог сайжируулах төдийгүй,дунджаар долоон жилээр урт наслах боломж олгодог байна!

Баримт № 7. Нярай хүүхдүүд инээмсэглэж чаддаг

Бяцхан хүүхдүүд төрснөөсөө хойш хэдэн долоо хоногийн дараа л инээмсэглэж эхлэдэг гэж олон хүн боддог.Харин үнэндээ бол тэд төрмөгцөө л инээж чаддаг байна. Тухайлбал, бяцхан хүүхдүүд унтаж байхдаа инээмсэглэдэг, хянуур эцэг, эх үүнийг лавтай анзаардаг байх.

Баримт № 8. Инээмсэглэдэг хүн албан тушаал амархан ахидаг

Байнга инээмсэглэж явдаг хүмүүсийг өөртөө итгэлтэй, нийтэчгэж үздэг.Энэ чанар нь тухайн ажилтныг албан тушаал дэвшүүлэхээр удирдах хүмүүс шийдвэрлэхэд ихээхэн нөлөөлдөг байна.

Баримт № 9.19 төрлийн инээмсэглэл байдаг

Судлаачид бүтэн 19 төрлийн инээмсэглэл байдгийгилрүүлж чаджээ.Гэвч эдгээр инээмсэглэлийг эелдэг болон чин сэтгэлийн гэсэн хоёр хэсэгт хувааж болно.

Баримт № 10. Хүмүүс ганцаараа байхдаа биш, харин бусдын дунд байхдаа илүүтэй инээмсэглэдэг

Та ганцаарханаа байхдаа телевизээр үзсэн болон номноос уншсан зүйлийг бодоодбайнга чин сэтгэлээсээ инээж болно.Гэвчхэрвээ таны дэргэд хэн нэгэн хүн байгаа бол, та инээмсэглэх нь лавтай.

Баримт № 11. Инээмсэглэл бол аз жаргалтай байгаагийн түгээмэл шинж мөн

Олонхи орныхүмүүсийн хэляриа ялгаатайхэдий ч, нүүрнийхөдөлгөөн адилхан. Тэгэхлээр, хэрвээ та инээмсэглээгүй байгаа бол, яг одоо инээмсэглэх гээд үзээрэй!

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ