Москвагийнхан ойр дотнын хүмүүстээ валют бэлэглэх болжээ

100 доллар юмуу еврогийн дэвсгэрт москвагийнхны шинэ жилийн хамгийн гол бэлгийн нэг болж байна. Харин үүний зэрэгцээ үндэсний валютын ханш бүх эсрэг дээд амжилтыг эвдэж байгаа нь хачирхалтай.

Евро, доллар шинэ жилийн хамгийнгол бэлгийн нэг болсныг Москва хотын валют солих цэгүүдийн ажилтнууд ярьжээ.Тэдний хэлснээр, нийслэлийн оршин суугчид ойр дотнын хүмүүстээ 100 доллар юмуу еврогийн дэвсгэрт бэлэглэх нь ээ.

“Оросын мэдээний алба” радиостанцын мэдээлснээс үзвэл,хүмүүс мөнгө солиулахааргүйлдэжбайгаабайдал валют солих цэгүүдэд ажиглагдаж байгаа ажээ.Доллар/евро худалдах, худалдан авахын хоорондын зөрүү нэгээс хоёр рублийн ялгаатайбайгаа гэнэ.

Гэтэл үндэсний валютын ханш бүхий л эсрэг дээд амжилтыг эвдэж байна. Хэвлэлд бичсэнээр,Москвагийн биржийн арилжаан дээр долларын ханшсүүлийн нэг жилд анх удаа 73 рублиэс давжээ.Арванхоёрдугаар сарын 30-нд москвагийн цагаар 11 цаг 36 минутад нэг ам. доллар 73,17 рубль, нэг евро 80,09 еврогийн ханшбайсан байна. Харин долларын хаалтын ханш 72,88 рубль, еврогийнх 79,70 рубль байв.

Оросын иргэд Шинэ жилээр ямар бэлэг авахыг хүсч байдгаа саяхан ярьсан байна.Эрчүүдийн хувьдтехник, аксессуар, түүнчилэн хувцас эхэнд бичигджээ. Харин эмэгтэйчүүд арай шаардлага багатай байгаа бөгөөдэр хүн юу бэлэглэх нь тэдэнд чухал биш, харин бэлгээ дотно харилцаагаар л бататгаж өгөх хэрэгтэй гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ