Украинд туркийн хөлсний этгээдүүд иржээ

Украины эрх баригчдын хяналтад байдаг Мариуполь хотод гадаадын 300 орчим хөлсний этгээдирснийг тусгаар тогтнолооөөрөө тунхаглан зарласан БН Донецк Ард Улсын тагнуулын алба илрүүлсэн байна.“Донецкийн мэдээний агентлаг” шинэ оны өмнөх өдөр ингэж мэдээлжээ.

“Ирсэн хүмүүсийн дунд араб, турк яриа сонсогдож байсныг эндхийн хүмүүс анзаарсан байна”гэж БН Донецк Ард Улсын корпусын командлагчийн орлогч Эдуард Басуринхэлжээ.

Украины ерөнхийлөгч Петр Порошенкотус орны зэвсэгт хүчинд гэрээгээр алба хаахыггадаадынханд зөвшөөрсөн хуульд арваннэгдүгээр сарын 3-нд гарын үсэг зурсан юм.

Цэргийн албан хаагчид болон сайн дурын батаольонуудын зэрэгцээгадаадын хөлсний этгээдүүд БН Донецк, Луганск Ард Улсын эсрэг байлдаж байгааг эдгээр улсын итөлөөлөгчид удаа дараа мэдэгдэж байжээ.Тухайлбал, АНУ, Польшийн иргэд байгааг тэд дурдажбайв.Киевийн эрх баригчдын хяналтад байдаг нутагт гадаадын олон зуун хөлсний этгээд, түүний дотор хар арьстны төлөөлөгчидбайгааг БН Донецк Ард Улсын тагнуулын албаныхан илрүүлснийг тавдугаар сард мэдээлж байсан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ