Нуруундаа 203 шивээс хийлгэсэн эр

“Симпсоныхон” гэдэг хүүхэлдэйн олон ангит киноны баатруудын хамгийн олон шивээс хийлгэсэн хүн” бол Майкл Бакстер гэдгийг дээд амжилт бүртгэдэг байгууллага нотлосон байна.

Шоронгийн хуяг энэ хүн нэг жилийн хугацаанд хүүхэлдэйн киноны баатруудаар нуруугаа чимжээ. Ингэхдээ 12 мянган австрали доллар зарцуулж, шивээсний салонд 130 цас суусан байна. “Өөр хэнд ч байхгүй, бусдын толгойд ч орохооргүй тийм ямар нэг өвөрмөц зүйлийг шивүүлэх гэсэн юм. Би ийм шоуг шүтэн бишэрдэг. Би шивээсэнд дуртай, олон хүн, тухайлбал миний ач, зээ нарт шивээс таалагддаг гэдгийг би мэддэг” гэж тэр хэлжээ. “Симпсоныхон” киноны хамгийн дуртай баатар бол Гомер гэж Бакстер хэлсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ