АНУ-ын хуучин элчин сайд: Хилийн чанадад биднийг алуурчид хэмээн үздэг

Америкийн“Pittsburgh Post-Gazette” сонины ерөнхий эрхлэгчийн туслах бөгөөд хэд хэдэн оронд АНУ-ын элчин сайдаар ажиллаж байсан Дэн Симпсон шинэ оны өмнө нийтлүүлсэн тайлбар өгүүлэлдээ“АНУ зэвсэг худалдаж,дайн дэгдээхээ болихгүй цагт дэлхийд энх амгалан байдал тогтохгүй” гэжбичжээ.

2015 оны эцсийн байдлаар АНУ-д хандаж буйхандлагыг авч үзвэл, бид дотооддоо болон хилийн чанадад алуурчин үндэстэн мөн гэсэн дүгнэлтийгби хийж байна. Энэ нь танд таалагдаж байгаа эсэхээс үл хамааран, бидний нэр хүнд ийм л байгаа юм. Миний уулзаж учирч байсан олонхи гадаад хүн биднийг солиотойулс хэмээн үздэг. Бараг бүх хүн биднийг дэлхийн хамтын нийгэмлэгт учирч буйаюул занал хэмээн үзэж байна” гэж Дэн Симпсон дурджээ.

“Гадаададбиднийг солиотой улс гэж үздэг. Биднийбодлоор, бусад оронд таарч тохирохзасаглалын тийм хэлбэрийг тогтоохзэргээрАНУ бусдад санаа бодлоо тулгахгүй байхаар шийдээсэй билээ хэмээн тэр орнуудбурханд залибарах л үлдэж байна” гэж Симпсон бичжээ.

Элчин сайд энэ үгээ нотлон Ирак, Афганистанаас аваад, Ливи, Йемен хүртэлхолон жишээг дурдсан байна. “АНУ-ын зарим холбоотон гэгчид, жишээ нь британичууд “бидний үхэл таригч хандлагыг ямарнэг байдлаар хязгаарлахыг санаархахдаа манайталыг баримтладаг” гэж үзэж байгаагаа тэрбас илэрхийлжээ. Бусад орон, тухайлбалзэвсэг худалдаж авах боломжийн хэрэглэгч хэмээн АНУ-ын үздэг Энэтхэг улс бидэнтэй биш, харин Оростойхарилцахыг илүүд үздэг гэжбоддогоотэр бас илэрхийлсэн байна.

АНУ-ын өөрийнх нь дотоод байдлын талаархи Симпсоны тал засаагүй дүгнэлт ньзэвсгийг чөлөөтэй худалдаалж байгаа хийгээд“тухайлбал сүм хийд болон сургуульд” хүний амь насыгбайнга шахууолноор ньбүрэлгэж байгаатай”холбоотой байна.Эдгээр дурдсан бүх гай гамшигт давын өмнө “АНУ-ын зэвсгийн аж үйлдвэр болон түүний нөлөөтэй лобби“ буруутай гэж элчин сайд бичжээ.

Нийтлэлийн төгсгөлд “америкийнцэргийг гэр оронд нь буцаан ирүүлэрхийг” уриалсан байна. “Бид ингээгүй цагт, дэлхийд энх амгалан байдалтогтохгүй. Алуурчинбайхаабольцгооё л доо” гэж тэр дурджээ.

Орост АНУ-ын элчин сайдаар ажиллаж байсан Жек МэтлокFacebook дэх өөрийн хуудсанд энэ тайлбар өгүүллийг иш татан дурдаад,энд өгүүлсэн зүйлд “харамсалтай нь,биднээс олон хүнийхүлээн зөвшөөрөхийг хүсч байгаа үнэн зүйл их байна” гэж бичжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ