Интернетийн тухай маш сонирхолтой 13 баримт

Бид бүгд Интернэт гэж юу байдгийг маш сайн мэднэ. Тэгээд ч сонирхолтой мэдээлэл хайж дэлхийн энэ сүлжээгээр хэрэн тэнэдэг. Интернэт дэлхийг бүхэлд нь “эзэлж”, Антарктитад ч Интернэт бий, өөрийн гэсэн нэр бүхий доментэй. Интернэтээс юу л бол юу, тодруулбал онлайн-тоглоом, ажил, интернэт-дэлгүүр, үзвэр болон асар их хэмжээний мэдээлэл олж болно. Тийнхүү Интернэтийн тухай илүү чухал бөгөөд сонирхолтой баримтуудтай танилцацгаая.
- “Mediascope Europe” сайтын барагцаагаар 2015 онд хүмүүс интернэт-дэлгүүрт бүтэн хагас их наяд ам. доллар зарцуулжээ.
- Анхны вэб-камерыг Кембрижийн их сургуульд суурилуулсан байна. Энэ камер нь кофе чанагчийн ажлыг л хянадаг байж.

3. Youtube-т тавьсан анхны дүрс бичлэг нь “Би амьтны хүрээлэнд байна” гэсэн нэртэй байжээ. Энэ бичлэгт сонирхолтой зүйл огт байгаагүй байна.
4. Интернэтийн тухай нэг маш сонирхолтой баримт. Дэлхийд хамгийн томхонд ордог танилцах match.com сайтыг үүсгэн байгуулагч Гарри Керемений найз бүсгүй түүнээс хөндийрч, яг энэ сайтаар танилцсан өөр нэг эрэгтэйнх болжээ.
5. Mediascope Europe сайтад бичсэнээр, Оросын Интернэт хэрэглэгчдийн 94 гаруй хувь нь энэ сүлжээнээс наанадаж нэг удаа ямар нэг бараа худалдан авчээ. Шоппинг мандтугай!
6.1995 онд Интернэтээр анхны худалдаа хийжээ. Аmazon.com сайтаар нэг ном худалдсан байна. Памперс дуусч байдаг, худалдаж авдаг хэрэг ээ.

7. Рекламын анхны интернэт-баннер 1994 онд гарсан байна.

8. 2010 оны дөрөвдүгээр сарын 1-нд британийн компьютерын GameStation тоглоомын онлайн-дэлгүүр төлбөр хийхийн өмнө худалдан авагчдын заавал унших ёстой хэрэглэгчдийн хэлэлцээрт "худалдан авагч энэ дэлгүүрт бүх насаараа итгэлтэй байх" гэсэн заалт оруулжээ. Тийнхүү 7500 хүн буюу нийт хэрэгчийн 88 хувь нь энэ заалтыг зөвшөөрсөн байна. Энэ нь олонхи хэрэглэгч ийм баримт бичгийг уншилгүйгээр дэлгүүрийн хамгийн балай шаардлагыг хууль бусаар зөвшөөрч болдогийг харуулжээ.

9. Электрон дэлгүүрээр үйлчлүүлэгчид нь унтлагын хувцастай хүмүүс байдаг байна! Интернэт-дэлгүүрээс худалдан авалтын 40 хувь нь оройн 10 цагаас өглөөний 10 цаг хүртэл хийгддэг ажээ.
10. Хайлтын Google системийн нэр нь “ГУГОЛ” гэсэн тооноос (зуун тэгтэй тоо) үүсчээ. Энэ тоо нь уг системийн боловсруулж чадах мэдээллийн тоог бэлэгдэх ёстой байж. Тийнхүү Ларри Пейж, Сергей Брхин нар доменыг бүртгүүлэхдээ алдаа гаргаж, «Googol» гэдгийн оронд «Google» гэж бүртгүүлжээ. Гэвч шинэ нэр тэдэнд бүр илүү таалагдсан гэнэ.

11. ТV Домен бол үнэндээ телевизийн домен биш, харин Бүгд Найрамдах Тувалу Улсын домен юм.
FM Домен бол радиостанцуудын домен биш, харин Микронезийн Холбооны Нэгдсэн Улсын домен юм.
TMДомен бол барааны тэмдэгтийн домен биш, харин Туркменистаны домен.
MDДомен бол эмнэлгийн (медицинский) байгууллагуудын домен биш, харин Молдовын үндэсний домен юм.
Эдгээр улс домен бүртгүүлэх эрхийг худалдсан бөгөөд тэгээд өөрсдийнх нь домены нэрээр бүртгүүлсэн сайт бүрээс хувь авдаг байна. Тэгэхлээр багагүй мөнгө олдог аж. Жишээлбэл, ТV доменыг худалдсан нь Тувалу улсын санд жил бүр ойролцоогоор 2 сая ам. доллар оруулдаг байна.
12. SPAM гэдэг үг нь лаазласан халуун амтлагчтай гахайн утсан махны нэрийн (SPiced hAM)хувиар 1936 онд бий болжээ. Энэ нь сүүлд нэрийтгэл нэр болсон олон нэрний нэг юм. Дайны дараа хэрэглэх хугацаа нь хэтэрсэн маш олон лаазласан махыг борлуулах учиртай байж. Тэгэхэд энэ гахайн махыг байнга, улиг болтол рекламдаж байжээ. Орчин үеийн спам гэдэг үг ингэж бий болсон түүхтэй.

13. Анхны бүртгэгдсэн интернэт нь sуmbоlісs.соm домен юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ