Ган гачиг хүн төрөлхтнийг мөхөөж мэднэ

Дэлхийд цэнгэг ус 25 жилийн дараа дуусна гэж Усны нөөцийг удирдах олон улсын хүрээлэнгийн мэргэжилтнүүд тооцоолсон байна. Манай гарагийн хүн амын өсөлтөөс болж ингэх аж.
Өнөөдрийн байдлаар Дэлхийн хүн амын долоон тэрбум 200 сая гаруй болоод байгаа. Хүн ам жил бүр 83 саяар өсч байна. Цэнгэг усны хэрэглээ жил бүр 64 сая шоо метр болж байгааг эрдэмтэд дурдах болжээ. Манай гарагийн хүн амгурав дахин өсөхөд, ундны усны хэрэглээ 17 дахин өсчээ. Харин 20 жилийн дараа ундны усны хэрэглээ бас гурав дахин өсч мэдэхээр байна.
Бүр одоо зургаан хүн тутмын нэг нь ундны усны хомсдолд орж байгаа ажээ. Статистикийн тоо баримтаас үзвэл, дэлхийн хүн амын бараг тавны нэг ньундны ус маш хомс нутагт аж төрж байна.
Судалгаанаас үзвэл,10 жилийн дараа манай гарагийн улс орнуудын талаас илүү нь усны ноцтой хомсдолд орохоор байна. Барагцаалбал, 2030 онд дэлхийн хүн амын тал нь өдөр бүр усны хомсдолын нөхцөлд аж төрөх ажээ. Ингэхдээ 2050 он гэхэд өнөөдөр ус хүрэлцээгүй байгаа хөгжиж буй орнуудын хүн ам үлэмж хэмжээгээр өснө.
Үүний сацуу цөл болон хагас цөл бүс нутаг усгүй болох нь хүн амын шилжилтийг ихэсгэхээр байна. Шинжээчдийн үзэж байгаагаар, 24-өөс 700 хүртэл сая хүн ус хайн, идээшиж дассан нутаг орноо орхин явах аж. Тэд Умард руу, магадгүй Европ руу юмуу бүр цаашаа явж мэднэ.
Цэнгэг болон ундны ус хомс байгаагаас янз бүрийн улсын зэвсэгт хүчин оролцсон цэргийн ажиллагаа бүрнээ бодитой юм гэж цаг уурчид таамаглаж байна. Египет, Тунис, Ливи, Сири болон Ойрхи Дорнодын бусад орны нутагт хур тундас орох нь багасч, ган гачиг болж байгаа нь “арабын хаврын” нэг ёсны гох болсныг олон улс хэдийнэ мартаж байна.
Ундны цэнгэг ус зэрэг амьжиргааны тийм эх сурвалжгүй болсон хүмүүс усгүйгээс болоод сэтгэцийн өөрчлөлттэй болж эхэлж байна. Ундны устай газрыг эзэгнэхийн төлөө цэргийн мөргөлдөөн, террорын ажиллагаа жилээс жилд улам бүр идэвхижиж мэднэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ